etoim.mn
photos/65eaf8356558f99138e38ac4f5a1c2731f012bbd.jpg

 

Сэлэнгэ Аймгийн Засаг даргын 2016 – 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “ЭРҮҮЛ ХҮҮХЭД – СЭЛЭНГИЙН ИРЭЭДҮЙ” уриан дор хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн 4 багаар 16 эмч, мэргэжилтнүүд 2018 оны 11-р сарын 12-наас 20-ны өдрүүдэд Сүхбаатар сумын нийт цэцэрлэгүүдэд ажиллалаа. 

Тус урьдчилан сэргийлэх үзлэгт: - Хүүхдийг эрүүл мэндийн ерөнхий үзлэг болон амны хөндий, чих, хамар хоолойн эмчийн үзлэг оношилгоо, бие бялдрын өсөлт, хөгжилтийн түвшинг тогтоох, -  Хөвгүүдийн үзлэг -  Цагаан хорхойн шинжилгээ - Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа  -  Мэдээллийн сан үүсгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж аав, ээжийнхээ нар нь болсон 1400 гаруй бяцхан үрсийг хамруулсан. Өвчтэй илэрсэн хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан ба цаашид эргэх холбоотой ажиллах болно.

Гангар шаазан хагартал инээх бяцхан зүрх бүхний төлөө, тэдний эрүүл ирээдүйн төлөө бид үргэлж хамтдаа.

ЭМЯ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх