Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/төлөөлөгч_b (1).jpg

Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг Интерпол байгууллагын ерөнхийлөгчөөр Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Жон Ян сонгогдсон талаар "CNN" агентлаг мэдээллээ.

Тэрбээр гол өрсөлдөгч ОХУ-ын төлөөлөгч Александр Прокопчукийг саналыг зөрүүтэй ялсан байна. Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо Интерполын Ерөнхий Ассамблейн 87 дугаар хуралдаан зохион байгуулагдаж буй бөгөөд гишүүд ийнхүү шинэ тэргүүнээ сонгожээ. 

Нийт 194 гишүүний талаас илүү хувь нь Ким Жон Янд саналаа өгчээ. ОХУ-ын Дотоод хэргийн яаманд насаараа ажилласан, хошууч генарал Прокопчукийг дараагийн тэргүүн болно таамаглаж байв. 

Гэхдээ АНУ, Их Британийн тэргүүтэй барууны орнууд түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгээд Өмнөд Солонгосын төлөөлөгчийг сонгохыг гишүүдэд уриалсан юм.

Мөн санал хураалтын өмнө нь "Хэрвээ ОХУ-ын төлөөлөгч Интерполыг тэргүүлэхээр болбол гишүүнчлэлээ цуцлах болно" гэж  Латви, Украины төлөөлөгчид мэдэгджээ. 

Интерполын экс ерөнхийлөгч Мэн Хунвэй өнгөрөгч сард эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан хэмээн буруутгагдаж, Бээжинд очих үедээ хуулийнханд баригдсан юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх