etoim.mn
photos/hagatsah.jpg

Эр хүний сэтгэл зүрхийг хайр энхрийллээс гадна бас үг хэлээр татдаг гэнэм. Үүний зэрэгцээ бас үгээр хүнийг алж болно гэсэн үг ч байдаг. Дөнгөж танилцсан, саяхан хуримласан хосууд бие биенээ, ар гэрийнхнээ бүрэн төгс таньж мэдэж амжаагүй байх нь бий. Ер хэн ч гэсэн сайхан үгэнд баярлаж, ялангуяа хайртай хүнээсээ магтаалын үг сонсохыг хүсдэг. Шүүмжилмээр зүйл тун олон гарч ирж болох ч хэрхэн илэрхийлэх вэ гэдэг нь тун чухал.  Залуу бүсгүй таны өөрийнхөө хайртай хүнд хэзээ ч хэлж болохгүй 10 үг энэ байна. Бүсгүйчүүдэд минь хэрэг болж юун магад.

1.    “Чи ерөөсөө анхаарал, халамжгүй, хүмүүжилгүй хүн юм аа” Мэдээж та хайртай залуугаасаа, нөхрөөсөө халамж анхаарал хүсч байгаа нь мэдээж боловч үүнийгээ ингэж илэрхийлээд байвал нэг л өдөр өөртэйгөө эн тэнцүү, өөрийг нь үнэлдэг бүсгүй рүү явчих ч юм бил үү.

 

2.    “Чи ч үүнийг чадахгүй л дээ” Эр хүн бүр өөрийгөө бяртай, эмэгтэй хүн бүхэн өөрийгөө сайхан гэж боддог гэсэн үг бий. Ямар ч байлаа таны найз өрхийн тэргүүн болно. Тэр үнэхээр үүнийг чадахгүй гэж 100 хувь итгэж байсан  ч гэсэн өөрөөр илэрхийлэх нь дээр. За тэгээд жаахан бүтэлгүйтэх, анхны  алдаан дээр нь “за тэр, би мэдээд байсан юм” гэвэл бүр ч өнгөрөх нь тэр. Үүний оронд “Чи минь ядарна шүү дээ, зүгээр л засварчин дуудчихъя” гэвэл ямар сонсогдох бол. 

3.    “Манай ээж бол танай ээжээс шал өөр, ингэдэг”. Гэр бүлд төрөл төрөгсдийн тухай яриа хамгийн эмзэг сэдэв. Хүн бүр өөрийн эцэг эхээ хамгийн дээд гэж боддог. Тэгэхээр ямар нэг сайн муу зүйлийн тухайд хоёр талынхаа эцэг эхийг харьцуулахыг ор тас март. Та нарын асуудал бол та нарын л асуудал. Чиний зөв байсан ч гэсэн хайртай залуу, нөхөр чинь өөрийнхөө эцэг эхийг өмөөрч л таарна, үүнээс болоод хэрүүл үргэлжилдэг.

4.    “Ийм хэрэггүй бэлэг дахиж битгий авч байгаарай” Бэлэг бол сэтгэлийн зүйл. Яахав ханилж суугаад  нэг гэрт орохоороо гэртээ хэрэгтэй зүйл бэлэглэдэг ч заримдаа бэлгэдэл болгох явдал бий. Тэгээд ч зарим эр хүн сонголтод тааруухан, ёстой нөгөө бүдүүн бараг байх нь бий. Ийм үед таны болгоомжгүй хэлсэн нэг үг хайртыг чинь гомдоож юун магад. За тэгээд сүүлийн үед хэн нь ямар бэлэг хүсч байгаагаа харилцан ярьдаг болж дээ.

5.    “Найз нөхдөөсөө үлгэр дууриал аваач” Энэ бол найзыгаа, нөхрийгөө өнөөгийн хэлээр доошоо хийсэн хэрэг болно. Нөгөө талаар түүнд хардах сэтгэл төрүүлэх ч юм билүү. Эр хүн чинь өөрийгөө бусдаас илүү л гэж бодож байгаа шүү дээ. 

6.    “Манай ажлын эрчүүд ёстой тэнэг ээ” Уг нь хайртай залуу, нөхөртөө хардах сэтгэл төрүүлэхгүйн тулд, өөрийгөө үнэлүүлэх гэж хэлж байгаа мэт болов ч олонхи эрэгтэй үүнийг чинь худал гэдгийг амархаан мэдчихнэ. Харин ч эсрэгээр нь бодож, яагаад энэ дандаа ингэж ярьдаг юм гэж бодох ч магадгүй. Хардах сэтгэл гэдэг чинь өвчин, юухнаас ч болов эхэлнэ.

7.    “Буруугаа хүлээхгүй л юм бол чи намайг алдана шүү” гэж айлгадаг бүсгүй бий. Магадгүй ингэж айлгаж байж алдааг нь засуулъя гэж бодож болох. Гэхдээ энэ үг тэр эрэгтэй бол өөрт нь нэг их үнэтэй хүн биш юм байна гэсэн ойлголт төрүүлж, олон хэлээд байвал улам лавширсаар нэг өдөр өөрөө яваад өгөх юм биш байгаа. Ер нь хэн л бусдын “нөөц” маягаар байхыг бодох вэ дээ. 

8.    “Яасан юм ойлгодоггүй юм бэ” Тоглоом шоглоом, ер юуг ч гэсэн ойлгохгүй байх тохиолдол алийг тэр гэхэв. Ер хэнд ч байдаг л зүйл. Нэг удаа хэлдэг юм гэхэд олон удаа хэлээд байвал өнөө л эр хүний өөрийгөө үнэлдэг тэр үзэлтэй зөрчилдсөөр байгаад юу ч болох юм билээ. 

9.    “Чи дэндүү бага мөнгө олох юм аа”. Өнөө цагт эдийн засаг гэдэг хамгийн чухал. Мөнгө цаас хүрэлцэхгүй, дутуу гачуу байх нь хэцүү ч бэрхшээлийг хамт л туулна гэсэн бол үүнийгээ харилцан ярилцаж ойлголцохыг урьтал болгох нь зүйтэй. Хөөрхий тэр чадлаараа л зүтгээд байхад нь ийм үг нэмэрлээд байвал ямар олиг байхав. Чадахгүй зүйлдээ ч юм уу, залхуу хойргоосоо болоод ийм байгаа бол жаахан хөөргөж, чадах зүйл рүү нь хандуулах арга эрэлхийлэх гээд шууд зэмлэхээс өөр арга юу эс мундах вэ.

10.    “Манай хуучин найз...нөхөр....”  Эмэгтэй хүний амнаас огт гарч болохгүй үг чинь энэ. Ер нь дурлалын өнгөрсөн түүхээ хэзээ ч бүү дурс. Нэгдүгээрт тэр “Энэ намайг өнөөхтэйгөө ямагт харьцуулдаг юм байна” гэж бодно. Хоёрдугаарт өнгөрсөн юм гэдэг өнгөрсөн л юм байдаг. Харьцуулаад байна л гэдэг чинь голоод байна л гэсэн үг. Эндээс л хардах, гомдох, салах гээд олон асуудал урган гарна.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх