etoim.mn
photos/word1.jpg

Шинэ ч бай, хуучин ч бай, бүх харилцаанд хэрэгтэй байдаг нэг юм бий. Энэ нь хосын хэн хэнийх нь магтуулах, өөрийгөө секси, ухаантай, онцгой, хайрлуулдаг гэдгээ мэдрэх хэрэгцээ юм. Чиний хонгорын чихийг баярлуулах 8 үгийг Гоолингоо бэлдлээ.

“Чи минь их сайхан харагдаж байна.” Эр хүнд ч бас бүсгүйчүүд бидэнтэй адил сул тал бий. Тэр өөрийнхөө гадаад байдалд нэг их анхаарал хандуулдаггүй нэгэн ч байсан гэсэн, заримдаа шинээр авсан цамцыг нь магтаасай, үсээ өөрөөр гельдсэн байгааг нь анзаараасай гэж хүсдэг. Түүнийг бодибилдингд явж эхэлсэн үед нь ингэж хэлвэл бүр ч сайн. Тэр их дасгал сургуулилтыг хайрт чинь ер нь юуны төлөө хийдэг гэж бодож байна? Чамд л сайхан харагдахын тулд шүү дээ.

 

“Саяын хажуугаар зөрсөн бүсгүй чам руу хараад байсан.” Өөрөө өөртөө итгэлтэй болоход нь энэ үг тусална. Үүнийхээ хажуугаар өөр нэг эмэгтэйг түүн рүү харц шидлэхийг нь харсан ч, үүнийг хэлэхээс айхгүй байгааг чинь энэ үг илтгэнэ. Түүнийг угаасаа өөр эмэгтэйд алдахгүй гэдгээ мэддэг, өөртөө хангалттай итгэлтэй бүсгүйчүүд л инээмсэглэж дээрх үгийг тоглоом маягаар хэлж чадна. Дээр нь, ямар эр хүн хажуугаар зөрсөн бүсгүйнхээ харцыг татсанаа мэдэхээс дургүйлхэх билээ?

 

“Тийм ээ, чиний минь зөв.” Бид өөрсдийнхөө бодлыг зөв гэдгийг мэдрэх дуртай. Эрчүүд ч бас. Тэгээд бас юу гээч? Тэд заримдаа үнэхээр зөв юм хэлдэг, эсвэл зөв үйлдэл хийдэг. Тэр үед нь дээрх үгийг хэлж байх хэрэгтэй. Маргалдаж байх үедээ ийм үг дунд нь хавчуулвал хэрүүл чинь зөөлрөх болно. Таныг хулчгар харагдуулна гэж бодож байж мэдэх юм, гэхдээ эцсийн дүндээ та жаргалтай байх болно. Зөв, бурууг ялгаж чаддаг, өөрийнхөөрөө зүтгэдэггүй ухаалаг эмэгтэй болохоо батлаарай.

 

“Надад энийг онгойлгоод өгөөч?” Тэд ундаа төдийхөн онгойлгож өгснийгөө ч танд ямаршуухан эр хүн гэдгээ харуулсан гэж боддог. Эгог нь дэмжиж өгснөөр тэр танд улам сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээж эхэлнэ.v

 

“Зүгээр ээ, хайр нь ойлгож байна.” Хүнд суртал чамд юуг ч авчрахгүй гэдгийг шуудхан хэлж чадах байна. Хүнд ямар ч шалтгаан гарсан байж болно. Хааяа ч болов хайртдаа ингэж хэлээд, өөрийгөө юмыг зөв өнцгөөс нь ойлгож чаддаг эмэгтэй гэдгээ харуулаарай. Тэр нэг удаа болзооноос хоцорсныхоо төлөө, эсвэл нэг удаагийнхаа цалингаас бэлэг авч өгөөгүйнхээ төлөө өвдөг сөгдөн уучлалт гуйж, хэдэн мянган тайлбар тавих шаардлагагүй, тийм үү?

 

“Сайхан байлаа шүү!” Дандаа ч сайхан байна гэж юу байх вэ? Гэхдээ хааяа ингээд хэлчихэд тэр өөрийгөө унтлагын өрөөний хаан мэт л бодож, баярлах болно. Тэгээд дараагийн удаа чамд илүү их таашаал өгөхийн тулд улам хичээнэ.

 

“Тэгээд цааш нь?” “Худлаа хүнээр тоглоод л!”, “Тэгээд дараа нь юу болсон бэ?” эсвэл “Тэгээд цааш нь...” гэж бичиж түүний яриаг сонирхолтой байгааг мэдрүүл. Анхааралтай сонсвол түүний 10 жилийн паян дунд ч бас инээчихмээр юм байж л байгаа. Ингэснээр гол нь чи түүнийг өөртөө чухал байр суурь эзэлдэг хүн гэдгийг ойлгуулна.

 

“Миний найзууд/аав, ээж чамд их ам сайтай байдаг юм” Найз бүсгүйнхээ аав ээж, найзуудад таалагдана гэдэг эрчүүдийн хувьд том шалгуур. Үүнийгээ давж гарсан гэдгээ мэдвэл тэр лав итгэлийг нь алдахгүйн тулд, авсан онц дүнгээ B руу оруулчихгүйн тулд аль байдгаараа хичээж, өмнө нь айж дүлэгнэдэг, зугтдаг байсан бол болих болно.

Чамайг дээрх үгнүүдээс аль нэгийг нь хэлсний дараа тэр бүтэн өдөржин учир шалтгаангүй, гэнэ гэнэ инээгээд байх вий. Сонссон магтаалаа л бодоод байгаа хэрэг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх