etoim.mn
photos/96635aa42d71fbd4e4f8c3d29006c238fuf.jpeg

"Эрүүл шүд хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын нэгдүгээр сургуульд шүдний кабинетийг байгуулжээ. 2018 онд сургууль, цэцэрлэгийн 2-7 настай нийт 3897 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас эмчилгээнд 2199 хүүхдийг хамруулж 56 хувийг нь эрүүлжүүлсэн байна.

Даланзадгад сумын цэцэрлэгийн хүүхдүүдэд шүд ломбодох, сувгийн эмчилгээ, шүд авах, шүдний ховил ломбодох эмчилгээнүүдийг хийж шүд цоорлын тархалтыг 11 %-иар бууруулсан байна.

Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүдний кабинетад шинээр 2 эмчийн орон тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмчийн орон тоог нэмснээр шүдний кабинетаар үйлчлүүлэх иргэдийн очер дарааллын асуудлыг бүрэн шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн ЗДТГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх