etoim.mn
photos/sex-and-the-city-satc-sarah-jessica-parker-kim-cattrall-kristin-davis-cynthia-nixon-64-dvdbash.jpg

Бүхэл бүтэн зургаан жилийн турш дэлхий нийтийг  байлдан дагуулсан "Sex and the City" киноны гол дүрүүдийн нэг Ким Кэтрол гурав дугаар ангид тоглохоос татгалзжээ. Энэ талаар сэтгүүлчид түүнээс тодруулахад жүжигчин бүсгүй өөрийгөө хэтэрхий залуу хүний дүр гаргаж байгаадаа санаа зовж байна гэжээ. Тэрээр “Би одоо 40 эсвэл 50 настай биш. Нас минь хэдийнэ 60 гарчихсан явна. Хэдийгээр би өөрийн дүрдээ мөн багийнхандаа хайртай ч ямарваа нэг зүйлд тохирсон зүй тогтол гээч юм байх хэрэгтэй шүү дээ. Миниы хувьд би Самантагаас их зүйлийн сурч авсан ч одоо дахин Саманта болохыг хүсэхгүй байна”  хэмээн хариулжээ.

Гэтэл түүний ийн мэдэгдэл хийсний дараахан өөр нэгэн мэдээлэл хэвлэлийн хуудсыг чимэх болсон нь жүжигчин бүсгүй насаа биш цалингаа голсон явдал байлаа. Кино багийнханы хэлж байгаагаар Ким дараагийн ангид тоглохын тулд маш олон шаардлагыг тавьжээ. Тэдгээр шаардлагуудын хамгийн эхэнд Ким өөрийн хамтран зүтгэгч болох Сара Жэсика Паркертай адилхан цалин авахыг хүссэн байна.  

Энэ талаар Ким Кэтрол телевийзийн шууд нэвтрүүлэгт орох үеэрээ тайлбар хийжээ. Түүний хэлж байгаагаар хэдийгээр гол дүрийн бүсгүйчүүд сайн хамтрагчид боловч бодит амьдрал дээр тэд зүгээр л нэг таньдаг хүмүүс гэнэ. Нэг талаараа энэ харилцаа нь ажлын бүтээмж өсгөх боловч нөгөө талаар итгэл гээч зүйл байхгүй гэж хэлжээ. Мөн цалингийн тухайд бүгд л ижилхэн гол дүр. Нэг хүнийг онцлох нь тийм ч зөв үйлдэл биш хэмээн мэдэгдсэн байна.  

"Sex and the City" бүрэн хэмжээний кино 2008 онд анх нээлтээ хийж байсан бол дараагийн анги нь 2010 онд "Sex and the City 2" нэртэйгээр үзэгчдийн хүртээл болж байсан юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: dailymail.co.uk 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх