etoim.mn
photos/apps.jpg

ХҮССЭН АППАА ОЛОХОД ТУСЛАХ 10 ЗӨВЛӨГӨӨ

 

Та Андройд, iOS ямар ч утас барьдаг байсан тоймгүй олон апп дунд төөрөлддөг байж болох юм. Үнэндээ өөрийн хүссэн аппийг олно гэдэг бас ч гэж амаргүй ажил. Тиймээс бид энэхүү асуудлыг шийдвэрлэхэд туслах арван зөвлөгөөг хүргэж байна.   1. ТАНД САНАЛ БОЛГОЖ БУЙ АППУУДЫН ЖАГСААЛТЫГ ХАРАХ

Та Андройд утастай бол нэн түрүүнд Google-ийн санал болгож буй апп-уудыг хараарай. Apps & Games рүү ороход танд зориулсан төрөл бүрийн апп-ууд харагдана. Эдгээрийг тантай төстэй апп хэрэглэдэг хүмүүсийн нийтлэг сонирхол, мөн таны Google+-ийн найзуудад таалагдсан аппуудыг харгалзан сонгодог. Иймд олон апп суулгах юм уу найзуудын чинь сонирхол таныхтай ойр байх тусам илүү сайн сонголтууд гарч ирнэ. iOS дээр бол "Featured" дэлгэцийн доод буланд байх Games you might like гэх цэс рүү ороорой. Энд ч бас таны татаж авсан аппууд дээр үндэслэн шинэ шинэ аппуудыг санал болгодог.

 

2. БУСДЫН ТАТАЖ АВСАН АППУУДЫГ ХАРАХ

 

Танд нэг апп маш их таалагдаад түүн шиг өөр ямар апп байдгийг мэдэхийг хүсвэл тухайн аппийг суулгасан хүн өөр ямар апп татсан байгааг хараарай. Google Play дээр та дэлгэцээ гүйлгэн хамгийн доод талын users also installed цэсийг харж болно. iOS дээр бол үзэж байгаа аппийнхаа Related товчийг дарахад хүмүүсийн худалдан авсан бусад аппууд харагдана.

 

3. ДУРТАЙ АППТАЙГАА ТӨСТЭЙ АППУУДЫГ ХАЙХ

 

Google Play ч тэр, App Store ч тэр хүмүүсийн татаж авсан аппуудыг төдийгүй таны сонирхолд нийцэхээр аппуудыг хайлтан дээр чинь үндэслэн санал болгодог. Тиймээс Google Play дээр дэлгэцээ гүйлгэн "Similar apps" цэсийг, iOS дээр мөн л Related товчийг даран эхэнд гарч ирэх аппуудыг сонирхоорой.

 

4. ХҮМҮҮСИЙН ӨГСӨН ҮНЭЛГЭЭ, СЭТГЭГДЛИЙГ ХАРАХ

 

Танихгүй хүний бодол нэг их хамаагүй санагдаж болох ч олон мянган танихгүй хүн үнэлгээ өгч, сэтгэгдэл бичсэн байхад тухайн апп үнэхээр сайн юм уу муу юм байна гэсэн итгэл үнэмшил төрдөг. Эхлээд тухайн апп-д өгсөн үнэлгээ, одны тоог хараарай. Гурваас дээш байвал сонирхоод үзэхэд зүгээр. Мөн сэтгэгдэл бичсэн тоог нь хараарай. Гэхдээ гараад удаагүй байгаа шинэхэн аппийг үүгээр дүгнэж болохгүй. Хэрвээ сонирхож байвал хүмүүсийн бичсэн эерэг сөрөг аль аль сэтгэгдлийг нь уншиж илүү их мэдээлэлтэй болоорой.

 

5. АПП ХӨГЖҮҮЛЭГЧИЙН ХИЙСЭН БУСАД АППИЙГ ХАРАХ

 

Хэрвээ нэг хөгжүүлэгчийн хийсэн апп танд таалагдсан бол түүний хийсэн бусад апп ч таалагдаж юуны магад. Мөн зарим тохиолдолд аппууд хоорондоо холбоотой ажилладаг. Тухайлбал Facebook app суулгасан бол Messenger апп суулгана гэх мэт. iOS утсан дээр аппийн жагсаалтны доор байх "Developer Apps" товчлуур, Андройд утсан дээр "More by…" товчлуурыг дарж жагсаалтыг хараарай.

 

6. ТУХАЙН АПП АПДЭЙТ ХИЙГДДЭГ ЭСЭХИЙГ ХАРАХ

 

Google Play ч тэр, App Store ч тэр тухайн апп хамгийн сүүлд хэзээ апдэйт хийгдсэнийг харуулдаг. Апдэйт нь ойрхон байх тусмаа сайн. Гэхдээ өөрчлөлт бага хийгддэг аппууд ч байдаг тул хэдэн сар өнгөрөх бол ердийн хэрэг. Харин апдэйт хийгдэлгүй хэдэн жил болсон байвал хөгжүүлэгч нь тухайн аппаа аль хэдийн орхисон байх магадлалтай юм.

 

7. ОНЦОЛСОН АПП

 

Apple, Google-ийн аль аль нь шинэ сонирхолтой аппийг онцолсон байдаг. Андройд дээр "Editors' choice" гэсэн булан бий. iOS дээр ч мөн ийм булан байдаг. Үүнд шинээр апдэйт хийгдсэн болон спорт, хувцас загвар гэх мэт янз бүрийн ангиллын аппуудыг санал болгодог. Таны сонирхдог чиглэлийн апп биш байлаа ч эдгээр нь чанартай апп гэдэгт бат итгэж болно.

 

8. НЭР ТӨРЛӨӨР НЬ ХАЙХ

 

Та яг ямар апп хүсээд байгаагаа мэдэхгүй байж болно. Харин ямар төрлийн апп бэ гэдгийг мэдээж мэдэж байгаа. Тиймээс аль ч төрлийн утас хэрэглэдэг байсан апп-аа ангиллаар нь хайгаарай. Хайлтаа гүнзгийрүүлэхийг хүсвэл нэмэлт ангиллууд, санал болгосон апп, жагсаалтыг тэргүүлсэн апп зэргийг хараарай. Ингэж хайхад цаг орох боловч хүмүүсийн санал болгоогүй өөр бусад сайн апп-уудыг олох боломжтой.

 

9. ХАЙЛТЫН ҮГЭЭ ЗӨВ ОЛОХ

 

Таны ямар үг оруулахаас шалтгаалж хайлтууд өөр өөр гарч ирдэг. Тухайлбал, та нийтийн сүлжээний апп хайхдаа "social media", "social network" гэдгээс өөрөөр "friends", "groups", "community" гээд хайгаад үзээрэй. Олон сонголт гарч ирэхгүй байсан ч танд хэрэгтэй апп гараад ирж юуны магад.

 

10. ШИЛДЭГ АППУУДЫН ЖАГСААЛТЫГ ҮЗЭХ

 

Таны өмнөөс аппуудыг судлан, үнэлгээ өгч, сайнаас нь жагсаасан нийтлэлүүд интернетэд зөндөө бий. Тухайлбал, best iPhone appsbest free iPhone appsbest Android appsbest free Android apps зэргээс гадна бүр машиндаа хэрэглэх аппуудыг хүртэл best apps to use in your carгэж тусгайлан гаргасан нь ч байх болно.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх