etoim.mn
photos/85e46fcbe7e4bcc480e85e125b38d8389f24954e.jpg

АНУ-ын Калифорни мужийн цагдаагийн газрын төлөөлөгч тус мужид дэгдсэн гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 79т хүрсэн талаар албан ёсоор мэдээлжээ. Түүнчлэн сураггүй болсон гэгдэж байсан 200 хүний тоо мөн нэмэгдэж 1000 хол давсан талаар цохон тэмдэглэсэн юм. Олон арван хүн нас барж сураггүй болсон уг түймрийн улмаас 12 мянга орчим байшин барилга сүйдэж хэдэн тэрбумаар үнэлэгдэх эд материалын хохиролд учиржээ.

Хэдийгээр Калифорнийн хойд нутагт дэгдсэн гал түймэр одоогоор нийт  611 хавтгай дөрвөлжин километр нутгийг хамраад байгаа бөгөөд түймрийг унтраахаар АНУ-ын өнцөг булан бүрээс ирсэн олон мянган гал сөнөөгч ажилласаар байгаа ч төдийлөн үр нөлөө өгч чадахгүй байгаа юм.

Түүхэндээ байгаагүй их гарз дагуулсан энэхүү түймрийн улмаас мужийн  захирагч Д.Трампын засаг захиргаанаас тусламж хүссэн ч Д.Трамп ойн аж ахуйн менежмент сул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэж Калифорни муж улсын албаны хүмүүсийг буруушаасан хариу өгсөн юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх