etoim.mn
photos/162639.jpg

Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Манай тамирчдаас 54 кг-д өрсөлдөж буй Мягмардуламын Нандинцэцэг дөнгөж сая Мароккогийн Зохра Эз-Захроугтай хүрэл медалийн төлөө рингэн дээр гарч тулалдан ялалт байгууллаа.

М.Нандинцэцэг ням гарагт Хорватын З.Патисатай рингэнд гарч, хоёр тулаан дараалан өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө ялсанаар дараагийн шатанд шалгарсан юм. Харин өнөөдөр М.Нандинцэцэг эмэгтэй боксчдоос ДАШТ-ий анхны медалийн болзлоо хангалаа.

Түүний дараагийн тулаан энэ сарын 22-нд болох ба тэрээр Болгарын боксчин С.Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдах юм байна.

Тэрбээр Унгарын Сабина Сючи, Хорватын боксчин Зельяна Питесаг хугацаанаас нь өмнө тоолуулж, техникийн ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. ОУХМ М.Нандинцэцэг ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Инчён 2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн тэрээр Монгол Улсын 11 удаагийн аварга юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх