etoim.mn
photos/yttyt.png

Өнөөдөр " Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөний зохицуулагчид мэдэгдэл хийлээ.  Тэд эсэргүүцлээ Улсын Их хурлын гишүүдийн увайгүй ёс зүйгүй аашилж хуулийг гууль болгож улан дороо гишгэсэн байдлыг удаан харсны эцэст илэрсэн ард иргэдийн бухимдлын илрэл гэж хэлсэн юм.

ЖДҮ-ээс өөрийн хамаарал бүхий компань болон ах, дүү, садан, найз нөхдөө ашиглан зээл авч Үндсэн хуулийн зарчим, Эрүүгийн хууль, авлигын эсрэг хуулийг зөрчхийн зэрэгцээ зүгээр л уучлалт гуйгаад өнгөрөх нь ард түмнийг доромжлож, нам бүлэглэлийнхээ талд шийдвэр гаргаж, хууль зөрчсөн нэгнээ хаацайлж хариуцлага тооцохгүй өнгөрүүлж байгаа нь ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, дор зоргоороо авирлаж байгаа үйлдэл гэж бодож байна хэмээж эсэргүүцэл илэрхийлээд байгаа билээ.  

Тэд "Нэхүүл " нэрийн дор үзэл бодлоороо нэгдэж ард иргэдэд анхааруулга хүргэж тайван жагсаалыг 3 өдрийн турш хийсэн, үргэлжлүүлэн жагсах байсан боловч тодорхой бус шалтгааны улмаас жагсаал хийх хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Тиймээс  11 сарын 14-нд зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авч, тайван замаар цуглаан хийж дээрх увайгүй албан тушаалтнуудад хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэхийг хүссэн тулган шаардах бичгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад тус тус хүргүүлсэн байна.

 Уг тулган шаардах бичигт ЖДҮС-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан гэмт үйлдлийг хийж  өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл авч, ашиг хонжоо олсон, "гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг  хуьийн ашиг сонирхлын үүднээс ашиглах" гэсэн зүйлийг зөрчсөн улсын их хулын гишүүд болон бусад улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудтай хуулийн дагуу хамтуу хариуцлага тооцуулах, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжийг олгохийг хүссэн зарчмын шаардлагуудыг тавьсан байна. Тэдний  шаардах бичигт УИХ-ын дарга Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос Улсын Их хуралд оруулж шийдвэрлэхээр заасан, мөн ЖДҮС-аас зээл авсан асуудалд нэр холбогдсон гишүүн албан тушаалтны ёс зүйн асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргаж ёс зүйн хариуцлага тооцуулах, Засгийн газрын сангуудыг шалгах асуудлыг яаралтай зохион байгуулах чиглэлийг төсвийн байнгийн хороо болон Ёс зүйн дэд хороонд тус тус өгсөн хэмээжээ.

 

Тэдний хүсэл болоод шаардлагыг харгалзан үзэж МУ-ын Их хурлын гишүүдийн холбогдсон асуудлаар Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг  гишүүний бүрэн эрхээс нь түтгэлзүүлэн шалгахыг шаардсан байна.

Энэ мэт ёс зүйгүй, улаандаа гарсан үйлдлүүдийг тэд эсэргүүцэж байна. Мөн эх орныхоо төлөө гэсэн хүн бүртэй тэд хамтарч эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. УИХ, Засгийн газар ард иргэдийн эрх ашгийг зөрчих ёсгүй, харин ч бидний төлөө ажиллах ёстой, чадахгүй бол суудлаасаа буух хэрэгтэй гэдгийг тэд хэлсээр байгаа юм. "Нэхүүл"-ийн залуусыг дэмжих иргэд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Бэлтгэсэн: Я. Гэрэлсүрэн

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх