etoim.mn
photos/нэхүүлийнхэн-810x500.jpg

Сүүлийн үед “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан” /ЖДҮХС/-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын талаар хэлтэй бүхэн ярих болсон. Тиймээс энэ сарын 14-нд “Нэхүүл” нам бус залуучуудын холбооноос  ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг огцруулж хариуцлага тооцохыг шаардаж гурав хоног тайван жагсаал хийсэн билээ.

Гэсэн ч Засгийн газраас дорвитой хариу өгөхгүй байгаа тул  тэд өөрсдийн  тавьсан шаардлагаа биелтэл жагсаал хийж, суулт зарлана гэдгээ өнөөдөр  албан ёсоор мэдэгдлээ.

“Нэхүүл” нам бус залуучуудын холбооны зохицуулагч М.Мунаа: Залуус бид сэрэх цаг болсон. Өнөөдөр хийхгүй бол оройтлоо. Эх орныхоо төлөө дуугарч, залуус нэгдэхгүй бол болохгүй. Бид ирээдүйн төлөө санаа нэгдсэн. Хэн нь ч мөнгөний төлөө энд зогсоогүй. Биднийг мохоох гэж энэ хөдөлгөөн тэрнийх, энэ улс төрчийнх гэж буруу ташаа ойлголтыг ард иргэдэд төрүүлж тэдний сэтгэлийн хоёрдуулан биднийг илтээр гүтгэж байна. Иймэрхүү худал гүтгэлэгээр биднийг зогсоохгүй.

Мөн бидний ард иргэдэд  мэдээлэл хийж жагсах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх болон Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна. Үүний хамгийн энгийн жишээ нь: Бидэнд жагсаал хийж, суулт зарлах зөвшөөрлийг өөр үйл ажиллагаатай давхцаж байна гэх инээдтэй шалтгаанаар өгөхгүй байна. Гэсэн ч бид өөрсдийн тавьсан шаардлагаа биелтэл жагсаал хийж, суулт зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэсэн юм.

Одоогийн байдлаар “Нэхүүл” нам бус залуучуудын холбооны залуустай Баялаг бүтээгчдийн холбоо, Монголын ардчилсан холбоо, Их эргэлт хөдөлгөөн, Аймгуудын баялаг бүтээгчид, Босоо хөх монгол, Хүний эрхийн хяналтын хорооны комисс зэрэг иргэний нийгмийн төлөөлөл болон иргэд нэгдэж жагсахаа мэдэгджээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Монгол

[202.9.40.105]

2018-11-20 18:43:29

Дэмжиж байна, МОНГОЛ