etoim.mn
photos/nissan-ceo-carlos-ghosn-at-2016-new-york-auto-show-roundable-discussion_100550879_m.jpg

Өчигдөр Токиогийн прокурорын газараас Японы Ниссан Моторс компанийн ерөнхийлөгч Карлос Гоныг санхүүгийн хэрэгт холбогдуулан байцаасны дараа баривчилсан тухай мэдэгджээ. Карлос Гон нь Франц, Бразил, Ливан гаралтай бөгөөд өдгөө 64 настай юм. Тэрээр ихэвчлэн Франц, Япон улсуудад оршин суудаг бөгөөд өчигдөр өглөө Японд ирснийх нь дараа түүнээс ийн байцаалт авч, баривчилсан байна.

Өчигдөр орой Ниссан Мотор компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкава:  Пүрэв гарагт компаний төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Гон, Кэлли нарыг ажлаас нь чөлөөлөх асуудлаар шийдвэр гаргахаар болсон. Мөн “Энэ бол ноцтой хэрэг. Компани ийм хэргийг тэвчих боломжгүй” гэж онцлон хэлээд хэвлэлийнхний өмнө долоон минут орчим хугацаанд уучлал гуйжээ.

Албаны хүмүүсийн хэлж байгаагар Карлос Гон нь компаний хөрөнгө оруулалтын санг хувийн зорилгодоо ашигласан болон бусад шалтгаанаар шалгагдаж байгаа гэжээ., компанийн зардлыг буруу зорилгоор ашигласан зэрэг гурван зөрчил гаргасан гэнэ.

Карлос Гон нь 2000-аад оны эхээр дампуурлын ирмэгт очсон Ниссаныг өөрчлөн шинэчилж, дахин босгосон гавьяатай нэгэн гэгддэг. Тиймдээ ч тэрээр Японы компаниудад ховор байдаг гадаад захирал болж, үндэсний баатарт тооцогдож байжээ. Карлос Гон 2001 оноос эхлэн энэ оны дөрөвдүгээр сар хүртэл Ниссаны гүйцэтгэх захирлаар ажилласан бол 2005 оноос хойш Renault компанийн гүйцэтгэх захирал болж, хоёр компанийг давхар удирдаж байв. 2016 оноос тэр Мицубиши Моторс компанийн ерөнхийлөгчийн албыг давхар хашиж эхэлжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: autonews.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх