etoim.mn
photos/e7fe702c2c64963b09f1c3fd08b40b05big.jpg

Өчигдөр олон  нийтийг өдөөн турхирч ардчилалыг дэмжсэн гэх  “Шүхэр” эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжигч есөн идэвхтний хэргийн шүүх хурал болжээ. Хурлын үеэр тэд өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна. Харин бид энэхүү хөдөлгөөнөөр дамжуулан Хонконгийн удирдагчийг өөрсдөө сонгох эрхийг шаардсан гэжээ.

Шүүхээс тэднийг "Шүхэр" хөдөлгөөнийг зохион байгуулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах нөхцөл байдал үүсгэсэн хэмээн буруутгажээ. Тэдгээр есөн идэвхтний гурвыг нь иргэний эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулсан хэргээр буруутган бөгөөд хэрэв буруутай гэж үзвэл долоон жил хорих ял авах юм байна.  

2014 онд болсон уг хөдөлгөөн нь эхэндээ төр засгийн шийдвэрийг эсэргүүцэж байсан юм. Улмаар энэхүү хөдөлгөөн даамжирч өнгийн шүхрийг бэлэг тэмдгээ болгон жагсаал болон хувирсан түүхтэй. Тухайн үед жагсаал зохион байгуулагчдийн зарим нь өөрсдийн гэсэн намыг хүртэл байгуулж түүнийг нь залуучууд ихээр дэмжиж байсан түүхтэй.

Хамгийн гол нь 1997 онд Хятадын харъяанд дахин шилжсэнээс хойш Хонгконгод Бээжингийн эсрэг ийм өргөн хүрээг хамарсан бослого гарч байгаагүй бөгөөд  Хонгконгчууд “Шүхэрт”  жагсаалаас өмнө дүүргийн сонгуульд ийм идэвхтэй оролцож  үзэл бодлоо илэрхийлдэггүй байжээ.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа 

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх