Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/03.jpg

Хурд хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ цахим тэмцээн шилдгүүдээ шалгарууллаа.Тэмцээний ялагчаар А. Отгонбаатар түрүүлж энэ сарын 23, 24-нд болох Хурд хамтлагийн "Чи минь байгаа болохоор" тоглолтонд оролцох боломжтой боллоо.

Энэ жил хурд хамтлагийн 25 жилийн ой тохиож байна.Үүнтэй холбогдуулан Хурд хамтлагийн гоцлол гитарчин МУГЖ, Ая зохиогч Д. Отгонбаярын  "Чи минь байгаа болохоор" тоглолт энэ сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Хамтлагийнхаа ойд зориулж Хурдынхан маш олон арга хэмжээг үе шаттайгаар амжилттай зохион байгуулсаар байна. "Хурд хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ" тэмцээн онцлох нь байлаа. Тэмцээнд нийт 410 орчим хүн оролцож, өөрийн дүрс бичлэгээ илгээснээс шилдэг 25-ийг үзэгчдийн үзэлт болоод лайк, шейрийн оноогоор шалгаруулсан юм. Шилдэг 25-т шалгарсан оролцогчдын дийлэнх нь хөдөө орон нутгаас тодорсон юм.

Тус тэмцээний тэргүүн байрт 82 дугаартай А. Отгонбаатарын дуулсан "Нулимсаа тэвчье" дуу хамгийн их саналтайгаар буюу 89М хүн үзэж, 69.622 удаа хуваалцаж, 4М гаруй сэтгэгдэлтэйгээр шалгарсан юм. Энэ бол Монголд хамгийн богино хугацаанд, хамгийн их үзсэн бичлэг болоод байна. 

Тэрээр хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Улаанбаатар хотод эхнэр, хүүгийн хамт амьдардаг 6 хүүхэдтэй айлийн дунд хүү юм байна. Дуулах авъяасаа ааваасаа өвөлжээ.

Ажлаа тараад бөөнөөрөө сууж байхдаа дуулсан, хагас бичигдсэн тус бичлэг нь ийнхүү тэргүүн байрт шалгарч, түүний авъяасыг Монголчууд үнэлж эхлээд байна.

Тэрээр "Би бичлэг хийгээд уралдаанд явуулсныг ер мэдээгүй, бид нар ажлаа тарчихаад сууж байхад манай ажлын залуу " за ганцхан л дуулчих л даа " гээд байхаар нь дуулсан, тэр үед бичлэг хийж байсан юм билээ, тэгээд маргааш нь манай менежер дуудаж "Та энэ тэмцээнд маш сайн явж байгаа шүү" гэж хэлэхэд нь л мэдсэн" гэлээ.

Ийнхүү төрөлхөөс заяасан авъяасыг нууж болдоггүй гэдэг нь л энэ байх.

Тэмцээний тэргүүн байрийн шагнал бол Хурд хамтлагийн тоглолтонд оролцож, өөрийн дуу хоолойгоо үзэгч түмэнд хүргэх маш том боломж байлаа. Одоо тэрэнд үзүүлээд өгөх л үлдлээ.

Бэлтгэсэн: Я. Гэрэлсүрэн   

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх