etoim.mn
photos/mes ajil;bar.png

Судлаачдын үзэж буйгаар өөрийн төрх гоо сайхандаа сэтгэл хангалуун бүсгүй тун ховор гэнэ. Ямар өөрийнхөө аль нэг эрхтэнг өөлж ийм байвал хөөрхөн байх байлаа хэмээн гомдоллодог гэнэ. Бүсгүйчүүдийн энэ сэтгэл дундуур байдлаас үүдэн дэлхий дахинаа гоо сайхны мэс засал гэх хамгийн ашигтай бизнес цэцэглэсэн түүхтэй.Өнөөдөр нийгэм эдийн засгийн  ямар ч хямралын үед эрсдэлд ордоггүй  салбар бол гоо сайхны мэс засал. Маш хурдацтай хөгжиж байгаа энэ салбарт золиос маш их. Бүсгүйчүүд сайхан болохын төлөө эд хөрөнгө, гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирох нь их. Гоо сайхны мэс заслаас авсан хохирол хэзээ эргэн нөхөгдөхгүй нь харамсалтай. Ингээд гоо сайхны мэс заслын онцгой 5 хохирогчийг танилцуулж байна.

1. Ханг Миоку

Ойр дотных нь хүмүүсийн хэлж буйгаар хөөрхөн царайтай байсан тэрээр өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй. 2004 онд илүү толигор, булцгар харагдахын тулд гоо сайхны мэс засалд оржээ. Мөнгө хангалттай байгаагүй тэрээр арьсан доороо парафин, наранцэцэгийн тос шахуулсан байна. Үүний дараа түүний нүүр маш ихээр хөөж хавдсан бөгөөд хавдар нь буураагүй гэнэ. Эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан ч байдал сайжираагүй байна.

 

2. Бишайн

Гемарны иргэн 31 настай тэрээр дэлхийн хамгийн том хөхтэй бүсгүй болсон. Гоо сайхны мэс заслын золиос болсон бүсгүйчүүд эргээд харамсдаг бол энэ бүсгүй огтхон ч харамсдаггүй. Харин ч хөх нь ийм том байгаад баяртай байгаа гэнэ. Түүний нэг хөх гэхэд 10 кг жинтэй. Хэдийгээр хүнд хөхний балагаар нуруунд нь суулт өгч өвддөг ч үүндээ төдийлөн санаа зодохгүй байгаа гэнэ.

 

3. Андресса Урах

Бразилын энэ бүсгүй сайхан өгзөгтэй болох гээд маш хүнд байдалд оржээ. Бразил бүсгүйчүүдийн бахархал болсон сайхан өгзөг, гуятай болох гэсэн биш олон сар эмнэлгийн орон дээр хэвтсэн байна. Хэт их суулгац суулгуулсны балагаар  арьс нь ихээр урагджээ. Одоо тэрээр хэдий нарийнхан гуятай суулгац суулгуулах тухай битгий бодоорой хэмээн бүсгүйчүүдэд захиж байна.

 

4. Жордан Парк

Их Британийн эгэл жирийн бүсгүй тэрээр Ким Кардашьян шиг бүсгүй болохын тулд гоо сайхны мэс засалд 100 мянган фунт стерлинг зарцуулсан байна. Нүүрэндээ ботокс тариа хэт өндөр тунгаар тариулж хиймэлд хөмсөг хийлгэж хацар, хүнхэр нүд гээд нийт 50 төрлийн мэс засал хийлгэсэн байна. Хэдийгээр харахад тийм сайхан харагдахгүй байгаа ч өөрөө сэтгэл хангалуун байна.

 

5. Дерик Уолтерс

Нью Йорк хотын реппер өдгөө 19 настай зулаа нүднийхээ алим дээр шивээс хийлгэхээр шийджээ. Чамгүй мөнгө төлж шивээс хийлгэсэн ч дараа нь эмнэлэгт хүргэгдэж удаан хугацааны эмчилгээг хийлгэх болсон байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх