Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3.jpg

Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан "Талын хүлэгч - Давтагдашгүй өв" арга хэмжээний хүрээнд зохион байгуулдаж буй "Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам-2018, ОУ-ын гэрэл зургийн фестиваль амжилттай болж өндөрлөжээ.

Сүхбаатар аймгийн ИТХ-аас Сүхбаатар аймгийг "Монгол адууны өв соёлын төв" болгон зарлаж буйтай холбогдуулан Монгол Улсын Соёлын өв үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургийн хальсанд үлдээх, олон улсын түвшинд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан уг арга хэмжээг маш олон хүн зорьж очсон байна

.

 

Адуучин тэмцээнд 13 сумын 14 адуучид ид хаваа гайхуулж морины өв уламжлал соёлыг хэрхэн эрхэмлэн авч явааг, хөдөөний залуус ямар эрэмгий, түүх соёлоо одоо  хэрнэ үргэлжлүүлж байгааг харуулсан байна. Хүлэгч эрс тэмцээний тэргүүн байранд  Түмэнцогт сумын адуучин н.Дамчаасүрэн, дэд байранд Дарьганга сумын адуучин Э. Ганхуяг, 3- р байранд Асгат сумын адуучин М. Содномдоо нар тус тус шалгарчээ. Харин Гэрэл зургийн фестивальд ӨМӨЗО, АНУ, УБ хотын 50 гаруй зурагчид тус тэмцээнд зорин ирж оролцсон байна. Тус тэмцээнийг цааш цаашдаа уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Бэлтгэсэн: Я. Гэрэлсүрэн

Гэрэл зургийг: Наадамд очсон зурагчдын цахим орчинд нийтэлсэн зурагнаас

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[66.181.182.76]

2018-11-19 16:36:28

үнэхээр сайхан арга хэмжээ болжээ. зохион байгуулсан хүмүүст баяр хүргэе