etoim.mn
photos/527-1511312170e58d40f2bf2335b1ece6edeb6c1434ab_1200-550x300.jpg

Зөвлөмж 1: Ургийн бичгээ   (угийн бичиг ) хөтлөхөөр шийдсэн бол юуны түрүүнд ургийн бичиг хэрхэн хөтлөх тухай дараах зөвлөмж, гарын авлага, ном бүтээлийг харчихад илүүдэхгүй. Үүнд:  

  •          Монгол улсын засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 8-ны 17-р тогтоолоор батлагдсан “Угийн бичиг хөтлөх журам” Угийн бичиг хөтлөх журам
  •       Монголын нууц товчоо
  •      Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын “Монгол улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн заавар” УБ.,2010
  •      Г.Дашням, А.Очир нарын “Монголчуудын угийн бичиг түүнийг сэргээн хөтлөх нь”УБ.,1991
  •        Зээрднүүд овогт Төмөрбаярын Батбаяр, Яргай овогт Цамбын Түвшинтөгс нарын боловсруулсан ургийн бичиг хэрхэн хөтлөх талаар загварчилсан арга
  •      Ж.Раднаабазар “Угийн бичиг” УБ., 2008
  •       Бусад мэдээллийн цахим эх сурвалжууд

 

     Зөвлөмж 2       Мэдээлэл цуглуулах. Энэ бол ургийн бичиг хөтлөгчийн хамгийн чухал,  хамгийн том ажил байдаг.  Ингэхдээ та өөрийн мэдэх өвөг дээдсээсээ наашлаад өөрийн төрүүлсэн хүүхэд хүртэлх ясан болон цусан төрөлд хамаарах төрөл, садангийн хүмүүсийн мэдээллийг тус бүрийн онцлогоор нь баттай мэдээлэл, эх сурвалжуудын хамт бичиж, тэмдэглэн авах нь зүйтэй. Мэдээллийг аль болох эх сурвалжид тулгуурлан цуглуулах нь удмын түүхэнд эндүү ташаа мэдээлэл орохоос сэргийлж чадна.      Удмын түүхийн мэдээллийг "Угийн бичиг хөтлөх журам"-ын хавсралтын 3 дахь хэсгийг үндэслэн цуглуулах нь зүйтэй юм.      Мэдээлэл цуглуулах өөр нэг суваг нь Үндэсний төв архивын газар юм.      Үндэсний архивын газарт тайж, ноёдын угсаатай холбогдолтой бичиг баримтууд, мөн хүн амын тооллогын баримтууд хадаглагдаж байдаг. Тайж, ноён язгууртай  хүмүүсийн угийн бичиг хадгалагдан  үлдсэн байдаг  боловч жирийн  хүний угийн бичгийн тэмдэглэл байдаггүй. Гэхдээ  тухайн хүнтэй холбогдолтой, түүний гэр бүлийн гишүүдийн нэрс зэрэг мэдээллийг хүн амын тооллогын баримтуудаас авах боломжтой юм. Үндэсний төв архивын сан хөмрөгт 1918, 1921-1929, 1933, 1944, 1947, 1956, 2000 оны Монгол улсын хүн амын тооллогын баримт хадгалагдаж байна. Гэр бүл, садан төрлийнхний гэрт байдаг фото зураг, бичиг баримт, хуучны дурсгалын зүйлс дээрх нэр, он сарыг анхааралтай ажиглах, таньж, мэдэхгүй хүний нэр байвал түүнийг дараа бусдаас лавлаж асуухаар тэмдэглэж авна. Хол, ойрын хамаатан садангууд ялангуяа хамгийн өндөр настай, ахмад хүмүүстэйгээ уулзахдаа өөрийнхөө мэдэхгүй байгаа  зүйлсээ асууж, тэмдэглэх. Тэгэхдээ настны дурсамжийг сэргээхээр фото зураг, дурсгалтай эд зүйлсийг авч очиж болох юм. Настнаас хамаатан садныхаа нэр, хаана ажил хийдэг байсан , хэдэн хүүхэдтэй байсан мөн нас барсан хүүхэдтэй байсан эсэхийг аль болох онтой нь бичиж авах хэрэгтэй. Зөвлөмж 3: Удмын мэдээллээ цуглуулсны дараа ургийн бичигт оруулах хүмүүсээ үечилнэ. Есөн үе өнөгөрөхөд овог саднаараа цөм цуглан ЯС ХАГАЛАХУЙ хэмээх ёслол үйлдэн баяр хийнэ.  Аливаа хүн, хэн боловч өөрөөсөө дээших, дооших удам, төрлөө мэддэг бөгөөд эцгийн талын хүмүүсээ авга буюу  “ясан” төрөл, эхийн талын хүмүүсээ нагац буюу  “цусан” төрөл гэж ангилдаг. Энэ нь ялангуяа Монгол хүний ёс уламжлалд эрт дээр үеэс мөрдөж нэрлэж ирсэн хэвшил юм. Эцэг, эхэн болон хүн өөрөөсөө дээших, дооших яасан, цусан гарал төрлөө дараахи байдлаар нэрлэж хүндэлдэг.    Өөрөөс дээш 9 үе:   Ясан тал:                                              Цусан тал: 8.Өндөр өвөө                                        8.Өндөр эмээ 7.Холбоо өвөг                                       7.Холбоо эмэг 6.Хулан өвөг                                         6.Хулан эмэг 5.Элэн өвөг                                           5.Элэн эмэг 4.Хуланц өвөө                                      4. Хуланц эмээ 3.Элэнц өвөө                                        3.Элэнц эмээ 2.Өвөө аав                                            2.Эмээ ээж  1.Аав                                                     1.Ээж    Өөрөөс доош 9 үе   Ясан тал:                                                Цусан тал: 1.Хүү                                                      1.Охин  2.Ач                                                        2.Зээ 3.Жич                                                     3.Зээнцэр 4.Гуч                                                       4.Зээлдэм 5.Жичинцэр                                           5.Бөл 6.Гучинцар                                            6.Бөл ач  7.Жихүй                                                 7.Бөлүүл, бөл зээ 8.Жилийхүй                                           8.Бөлөнцөр   Зөвлөмж 4: Ингээд  ургийн бичгээ ямар зураглалаар хийх хэлбэрээ сонгох  хэрэгтэй. Хөтөлж эхлэхдээ ямар овогт хэний хэний ургийн бичиг болохыг заавал бичнэ Жишээлбэл:  Хатагин овогт Цэндийн Дамдинсүрэнгийн ургийн бичиг гэх мэт. Ургийн бичгийн зураглал нь дотроо олон хэлбэртэй ба үүнд: -       Суварган хэлбэртэй хэлхээ зурлага -       Гэр хүрээ, хэлхээ зурлага -       Цагираган хэлбэртэй хэлхээ зурлага  -       Удган модон хэлхээ зурлага -       Шаталсан хэлхээ зурлага -       Цэцгэн дэлбээ хэлхээ зурлага -       Оддын холбоо хэлхээ зурлага -       Удмуудын ураг барилдсан хэлхээ зурлага -       Хас ургийн хэлхээ зурлага -       Нарны цагариг хэлхээ зурлага гэх мэт Эдгээр зурлагуудын тухай уншиж судлах номнууд дээр дэлгэрэнгүй байгаа. Сонголтоо хийснээ дараа ургийн бичгээ хөтөлж эхлэх ба ямар хэлбэрийн зураглал сонгосноосоо шалтгаалж насны эрэмбэ, эр эм хүйсийг нэг талаасаа эхэл үеүдийг нэг эгнээнд буюу нэг мөрөнд зурвал ойлгомжтой байх болно. Орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг, эхээсээ 50%, өвөг эцэг, эмэг эхээс 25%, элэнц өвөг, элэнц эмэгээс 12.5% өвлөгддөг гэсэн судалгаа, нотолгоо байгааг харгалзан эхийн талыг дэлгэрэнгүй оруулан ургийн бичиг хөтлөхийг эрдэмтэд сануулж зөвлөсөөр байна. Ургийн бичиг, удмын түүхийг “Ургийн мод”, “Угийн хүрээ” төдийгөөр хэтэрхий товч тоймлон үзүүлэхэд хүндрэлтэй байвал цаасан дээр буулгаж, номын хэлбэрт эсвэл дэлгэрүүлэн цахим хэлбэрт оруулж болох юм.  Сүүлийн үед ургийн бичиг хөтлөхөд зориулсан дэвтрийг хэвлэн гаргах болсноос гадна мэдээллийн Старсофт ХХК, Прогнэт  ХХК  “Ургийн бичиг 1.0” “Ургийн бичиг 2.0” шинэ программ  гаргасан бөгөөд энэхүү программыг линкээр орж татаж авах болон Интер ном дэлгүүрийн төв салбараас худалдан авч болно. Энэхүү программ нь таны оруулсан мэдээллийг үндэслэн ургийн хэлхээний зураглалыг төрөл бүрээр гаргахаас гадна шууд хэвлэж авах, ураг төрлүүд хоорондоо холбогдох, мэдээлэл солилцох, зургаа оруулах, эхийн ургийн зураглалыг эцгийн ургийн зураглалтай хоолбох зэрэг олон боломжтой юм.  Түүнчлэн ургийн бичиг, удмын түүхэнд харгалзах нэг чухал зүйл бол дагалдах мэдээллүүд юм. Тодруулбал яс үндэс, овог, төрсөн он, нас хүйс, жил, төрсөн гөзөр, эрүүл мэндийн байдал, авгайлга, хорт зуршил,  дагавар, өргөмөл хүүхэд, хүж барилцсан төрөл садан, эцэг нь тодорхойгүй бутач, албан ёсоор гэрлээгүй үед өвөг эцэг, эмэг эх дээрээ өссөн хүүхэд,  гал дээр гарсан зээг ачид тооцож овог удмаа залгамжлуулсан эсэх, хойд эцэг эх болон өргөмөл хүүхдийг ургийн бичигт жинхэнэ төрүүлсэн эцэг эхийн нэр ус овгоор оруулах  зэрэг нэмэлт мэдээллийг ургийн бичиг, удмын түүхэндээ тусгах нь цаашид түүнийг жигд сайн хөтлөхөд нэмэртэй. Зөвлөмж 5: Таны эхлүүлсэн Угийн бичиг таны хүү охин, гэр бүл болоход, бэр гуйх ёс үйлдэх үед нь хамгийн их хэрэг болно. Бэр гуйхаас урд хүү болон хүүхний ээж аавууд хоорондоо танилцаж, хэн хэнийхээ удам гарал хийгээд мах цусны холбоо хэлхээ байна уу, ямар нэгэн төрлийн сэтгэцэйин болон бусад хүнд өвчний удамшил байна уу, хүргэн болох хүн өрх толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгээд явж чадах эсэх зэргийг Угийн бичгээсээ лавлаж, хэрэв есөн үе дотор ахан дүүсийн холбоо байвал хүү хүүхний харилцааг шууд таслан зогсоох хэрэгтэй. Зөвлөмж 6:   Ургийн бичиг, удмын түүхээ улам ойлгомжтой байлгах үүднээс ургийн хэлхээг тусгай дүрс тэмдэглэгээнүүдийг хэрэглэж зурж болно. Түүнээс гадна бусад хэлбэрийн ургийн зураглал дээр эр эм хүйс, өргөмөл бутач эсэхийг тусгай тэмдэглэгээг ашиглан тодруулж болох юм.           Зөвлөмж 7: Нэгэн овгийнхны ургийн бичгийг  тэр овгийн хамгийн хүндтэй, тулхтай нэг нь хадгалах бөгөөд жилдээ эсвэл хэдэн жилдээ нэг удаа овог удмаараа цугларч ургийн бичигтээ баяжуулалт хийх хэрэгтэй. Ингэхдээ ураг удам өргөжин тэлсний баярыг  хамтатган хийвэл ихээхэн бэлэг дэмбэрэлтэй, хүндэтгэлтэй зүйл болох билээ.   Мөн  гэр бүл болж нэгэн шинэ бүл үүсгэж байгаа залуу гэр бүлүүдийг өрх тусгаарлахдаа ургийн бичгээ хуулж аван, цаашид өөрийн ураг удмаар баяжуулж байх хэрэгтэй юм. 

Таалагдахгүй байна

6
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.185.205]

2018-11-19 17:27:18

Зочин

[66.181.185.205]

2018-11-19 17:19:56