Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ganbaatar1(1).jpg

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Г.Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Румынд манай тамирчдын дөрөв дэх, эрэгтэйчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүнчлэн манай эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын ДАШТ-ээс анхны медальтан болж байна. 

23 хүртэлх насны ДАШТ-д хоёр дахиа зодоглосон Г.Ганхуяг 1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, шөвгийн наймд АНУ-ын Майлз Мартиныг 6:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд  Ираны Камран Гасемпурт 0:4-ээр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Туркийн Ариф Озентэй "тооцоотой", "хийгүй", "нягт" барилдан 4:1-ээр ялснаар шагналын тавцанд зогслоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх