etoim.mn
photos/5b60d77189c8a11d008b49cd.png

Түүхэнд байгаагүй муу удирдагч гэх нэрийг зүүсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нэгэн сэтгүүлчид ялагджээ. Учир нь энэ сарын 9нд Цагаан ордонд болсон завсрын сонгуулийн талаарх хэвлэлийн хурлын үеэр  "CNN" агентлагийн сэтгүүлч  Жим Акасто  цагаачдыг хэрхэх талаар Трампаас асуусны төлөө түүнийг Цагаан ордонд орохыг тодорхойгүй хугацаагаар хассан билээ. Тухайн үед  Трамп түүнийг  "ёс зүйгүй" гэж ихээхэн бухимдсан гэдэг. АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан алдаатай шийдвэрүүдийг "CNN" агентлагийн сэтгүүлч  Жим Акасто ихээхэн шүүмжилдэг бөгөөд иргэдэд нийцтэй шийдвэр гаргах хэрэгтэй хэмээн үздэг нэгэн юм.

Ийнхүү ганц асуулт асуусаныхаа төлөө Цагаан ордонд орох эрхээ хязгаарлуулсан сэтгүүлч эр шүүхэд хандаж, АНУ-ын Засаг захиргааны эсрэг заргалджээ.

Харин АНУ-ын Дүүргийн шүүх "сэтгүүлч Жим Акастог Цагаан ордонд орохыг хориглосон нь хэвлэн мэдээлэх үүрэгтэй сэтгүүлчийн эрхэнд ноцтой халдаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан" гэсэн шийдвэр гаргасан байна. Тиймээс  шүүх Жим Акастод Цагаан ордонд орох эрхийг эргүүлэн олгожээ.

мөн шүүхийн шийдвэр гарсаны дараа Ерөнхийлөгч Цагаан ордонд зохион байгуулагдаж байгаа хэвлэлийн хурлуудад оролцож байгаа  сэтгүүлчдийн баримтлах шинэ дүрэм журам гаргахаар төлөвлөж байгаагаа  албан ёсоор мэдэгдсэн байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: cnn.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх