etoim.mn
photos/kore stars originekjj.jpg

Эмэгтэй хүний ааш зангийн ерөнхий шинж нь тэдний хэдэн сард төрсөнтэй хамааралтай байдаг гэсэн судалгаа байдаг байна. Доорх зан чанар таны ойр дотнын хэн нэгэнтэй тохирч байгаа эсэхийг шалгаад нэг үзээрэй.

1 сар

1 сард төрсөн эмэгтэйчүүд амбицтай, чухал ардчилсан үзэлтэй. Тэд ямар нэгэн зүйлд шүүмжлэх дуртай ч гэсэн өөрийнхөө санаа бодлыг уудлахдаа тааруу. Тэд өөрийн санаа нийлсэн таалагдсан хүмүүстэйгээ л харьцдаг баргийн хүнтэй дотно харьцдаггүй.

2 сар

2 сард төрсөн бүсгүйчүүд романтик, тэдэнтэй харьцахад ер бусын тэвчээр хэрэгтэй. Тогтворгүй ааштайгаас нь болоод тэднийг хэр баргийн хүн ойлгохгүй. Тэдэнд байгалиасаа юмыг хийсвэрээр сэтгэх чадвар өгсөн. Хэрэв та тэднээс урвах юм бол дахин тэдэнтэй уулзах гэж оролдсоны ч хэрэггүй.

3 сар

Хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн сэтгэл татам бүсгүйчүүд. Дурлах юм бол үнэнчээр байж чаддаг нэгэн. Ямар нэгэн байдлаар гомдоохгүй бол тэд дур булаам сэтгэл татам байдаг. 3 сард төрсөн бүсгүйтэй хамт амьдрахад таатай зүйлсээр дүүрэн байна.  

4 сар

Энэ сард төрсөн бүсгүйчүүдтэй харилцахад амар байдаг тэд дипломат чанарыг эрхэмлэдэг. Тэдний ихэнх нь хартай, хэрэв та итгэлийг нь алдсан бол өөрөө холдсон нь дээр. Тэдний итгэлийг авч чадах юм бол тэд хэнийг ч аз жаргалтай нэгэн болгоно. Итгэлийн даасан хүнтэй илүү нээлттэй харьцдаг байна. 

5 сар

Тогтвортой, тууштай зарчимч бүсгүйчүүд энэ сард төрдөг байна. Тэд дур булаам, огцом зантай, тэдэнд олон залуус дурладаг ч хайр дурлал нь бүтэлгүйтэх нь их. Та 5 сард төрсөн бүсгүйтэй учирвал тэднийг хэзээ ч мартахгүй.  

6 сар

Сониуч, бүтээлч нээлттэй харилцдаг эмэгтэйчүүд. Асуудал нь тэд эхэлж ярьчхаад дараа нь боддог. Тэд нүдэн дээр ил хэлдэг, ар нуруунаас муулаад байхгүй нэгэн. Эрэгтэйчүүдийн хувьд тэднээс зайтай байхгүй бол толгойгоо эргүүлэх талтай.  

7 сар

Энэ үед төрсөн бүсгүйчүүд үнэнч, хөөрхөн, нууцлагдмал мөн маш ухаантай. Тэд хүмүүстэй муудалцаад байхыг хүсдэггүй. Хэрэв та тэднийг нэг л удаа хуурах юм бол тэднийг үүрд алдсан л гэсэн үг.

 

8 сар

8 сард төрсөн бүсгүйчүүд хувиа хичээсэн болон сайхан сэтгэлийг гайхалтай хослуулсан байдаг. Тэдэнтэй муудалцсаны хэрэггүй тэд хэзээ нэгэн цагт дийлж байж л сална. Тэд алиа хошин байж чаддаг ч гэсэн өөрсдийнхөн талаар хошигноход дуртай байдаггүй.Тэд анхаарлын төвд байхыг хүсдэг. Тэдний дэргэд эрчүүдийн толгой эрэгдэг.  

9 сар

Энэ сард төрсөн хүмүүс сахилга баттай, зөөлөн сэтгэлтэй, сайхан бүсгүйчүүд. Тэд урвагчдыг хэзээ ч уучлахгүй. Тэд удаан хугацааны харьцааг илүүд үздэг. Хосдоо өндөр шаардлага тавьдаг.

10 сар

Олон нийтэд хаалттай, ухаантай, хүчтэй зан чанартай эмэгтэйчүүд. Хэн бүхэнд сэтгэлээ уудлаад байдаггүй. Бусад сарын бүсгүйчүүд тэдэнд атаархах нь их.

11 сар

Бусдыг бодвол нэг алхмаар өмнө нь алхдаг худал хэлж хуурахыг түргэн мэдэрдэг. Тэдэнтэй тоглосны хэрэггүй энэ нь галтай тоглохтой адил. Та үнэнийг мэдэхийг хүсэхгүй байгаа бол тэдний бодлыг мэдэх гэсний хэрэггүй.

12 сар

Энэ сард тэвчээргүй, гэхдээ азтай эмэгтэйчүүд төрсөн байдаг. Тэд хэзээд уснаас хуурай гарахаа мэддэг. Тэд бусдын сэтгэлийг өөд нь үргэж чаддаг, нээлттэй сэтгэлтэй хүмүүс. Амьдралд нэг бус удаа шархаддаг ч гэсэн эцэст нь тэд юу хүссэнээ авч чаддаг.

Таалагдахгүй байна

17
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх