etoim.mn
photos/f84c13_kilo_x974.jpg

Өчигдөр Парисын ойролцоох Версальд цугларсан олон орны эрдэмтэд хүндийн хэмжүүр болох килограммын тодохойлолтыг өөрчлөх түүхэн шийдвэр гаргалаа. Дэлхийн 60 орчим улсаас ирсэн төлөөлөгчид санал нэгтэйгээр шинэ эталон хэрэглэхийг дэмжсэн байна. 

Одоо Парист өндөр хамгаалалттай шилэн хоргонд хадгалагддаг цилиндр хэлбэртэй металл хайлшийг килограммын эталонд тооцдог. Дэлхийн улс орнууд өөр өөрийн эталоныг зөв хэмжээтэй байгаа эсэхийг Парис руу илгээн энэхүү “Le Grand K” гэдэг эталонтой үе үе жишиж баталгаажуулдаг байв.

Харин ирэх оны тавдугаар сараас эхлэн килограммын хэмжээг цахилгаан гүйдэл, биеийн жин хоёрын харьцааг илэрхийлэгч Планкийн тогтмолын тусламжтай тогтоож байх юм.

Ингэснээр илүү нарийвчлалтай, эрсдэлгүй эталон бий болж байна.

1889 оноос эхлэн хэрэглэж ирсэн “Le Grand K” нь цагийн уртад элэгдэхдээ жингээ алдах, агаарын бохирдлын улмаас жингээ нэмэх зэргээр хувьсан өөрчлөгдөх эрсдэлтэй байв.

Өчигдрийн шийдвэрийн дараа Олон Улсын Хэмжүүрийн SI системд багтдаг метр, секунд, кандел, ампер, кэлвин, моль, килограмм гэсэн бүх долоон хэмжүүр өөр өөрийн тодорхойлогдох томъёотой болж байгаа юм.

Тухайлбал метрийн эталоныг металл шугамаар тодорхойлдог байснаа 1983 оноос эхлэн хугацааны тодорхой завсарт вакуум дотор нэвтрэх гэрлийн туулах замаар тодорхойлдог болсон байна.

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх