etoim.mn
photos/46368156_327525804726692_7290356236455772160_n.jpg

Чадварлаг, царайлаг, өглөгч, хүнлэг энэрэнгүй гээд л хүнд байж болох бүх гайхалтай чанарыг өөртөө цогцлоосон алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдо (Cristiano Ronaldo)-г танихгүй хүн гэж байхгүй. Хөлбөмбөг үздэггүй, спорт сонирхдоггүй хүн байлаа ч түүний нэрийг сонсож байгаагүй хүмүүс дэлхий дээр ховорхон бөгөөд Роналдогоор дамжуулан хөлбөмбөгт дурласан сая сая залуус байдаг билээ. Дэлхий дээр хамгийн их шүтэн бишрэгчтэй тэрээр авьяас чадвар, сайхан сэтгэлээрээ гайхагддаг алдарт хөлбөгчин залуу сэтгэлт бүсгүй болох Жоржина Родригест гэрлэх санал тавьжээ. Тэд Лондоны нэгэн тансаг ресторанд зоог барих зуур Роналдо бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэж, улмаар гэрлэх санал тавьсан байна. Жоржина Родригес түүний саналыг хүлээн авчээ.

Хосууд хоёр жил орчим хатран амьдарсан бөгөөд өнгөрсөн жил Жоржина Родригес  Алана Мартина охиноо төрүүлсэн бөгөөд одоогоор Роналдогийн том хүү Криштиано мөн ихэр Ева, Мэтью нарын хамт амьдарч байгаа билээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: calciomercato.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх