etoim.mn
photos/daiwar.jpg

Мал нядалгааны газруудаас дайвар бүтээгдэхүүн маш ихээр гардаг. Хөдөө орон нутгийн хувьд дайвар бүтээгдэхүүнээ ихэнх нь хог дээр хаядаг. Тэгвэл Сүхбаатар аймаг дайвар бүтэгдэхүүнээ баялаг болгон ашиглаж эхлэсэн байна. Тодруулбал тус аймгийн ХХҮГ-аас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн гишүүд болон зорилтод өрхийн иргэдийг дэмжих үүднээс дотор гэдсийг цэвэрлэж авах боломжийг олгожээ. Баруун-Урт сумын хэмжээнд зорилтод бүлгийн 700 орчим айл амьдардаг. Эдгээр өрхүүдэд аж ахуй нэгж, байгууллага, сайхан сэтгэлт хүмүүс хандив тусламжийг үзүүлсээр ирсэн байна. Мөн Сүхбаатараймгийн ХХҮГ зорилтод бүлгийн айл өрхүүдэд хүнсний эрхийн бичиг олгох, цагийн ажил, сайн дурын ажлуудад зуучлан хамруулдаг. Мөн аж ахуй нэгж байгууллагуудыг зорилтод өрхийг дэмжих аянд нэгтгэдэг юм. Энэ удаад тэд зорилтод бүлгийн гишүүд, хэсэг бүлгээр нь ээлжлэн мал нядалгааны газруудаас гарсан бог малын гэдэс дотрыг цэвэрлэн авах боломжийг ийнхүү бий болголоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх