etoim.mn
photos/jkkk.jpeg

Багаасаа явах хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж, багийн тоглогчид болон удирдлагуудтай хэд хэдэн удаа асуудал үүсгэсэн Жимми Батлер Филадельфиа 76 багт солилцоогоор очсон билээ.

Түүний хамтаар 2017 оны драфтын 16 дахь сонголт Жастин Пэттон Сиксерс рүү явсан бол Миннесота Тимбервулвс баг Дарио Шарич, Роберт Ковингтон, Жэйрэд Бэйлэсс нарыг авахаас гадна драфтын эрхтэй болсон юм.

Тэгвэл өнөөдөр Жимми Батлер шинэ багийнхаа хамтаар Орландо Мэжик багийн талбайд зочлон анхныхаа тоглолтыг хийлээ. Тоглолтын дөрөвдүгээр үед Филадельфиа 76 баг оноогоор илүү байсан ч талбайн эзэд оноог барьж улмаар Тэррэнс Росс эцсийн мөчид 3 онооны шидэлт амжилттай болгож, үндсэн цагт Орландо Мэжик баг 111:106 харьцаатай Филадельфиа 76 багийг буулган авлаа.

Сиксерсийн өмсгөлтэй эхний тоглолтондоо Жимми Батлер 14 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт өгч, 50%-тай довтолжээ. Харин ЖЖ.Рэдик 22 оноо, Жоел Эмбийд 19 оноо, 13 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч трибл дабл хийсэн бол Бэн Симмонс 9 оноотой тоглолтыг дуусгажээ.

Талбайн эздээс Никола Вучевич 30 оноо, 8 самбар, Ээрон Гордон 17 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт, Тэррэнс Росс 15 оноо авсан байна.

Филадельфиа 76 баг 9 хожил 7 хожигдол гэсэн амжилтаар Дорнод бүсийн 5-р байранд бичигдэж байгаа бөгөөд дараагийн тоглолтоо Юта Жазз багтай хийнэ.

 

Энэхүү тоглолтыг үзэгч та бүхэн Бямба гарагт 08:00 цагаас Үндэс сувгаар хүлээн авч үзэх боломжтой.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх