etoim.mn
photos/9b328674e28f74d1724c26b4e293efae.jpeg

Өнгөрсөн лхагва гарагт мэргэжлийн талбайн теннисний шилдэг тамирчдын нэг болох  Польш теннисчин Агнешка Радванская 29 насандаа зодог тайлж байгаагаа  албан ёсоор зарлажээ.

Тэрээр 2005 оноос эхлэн мэргэжлийн ангилалд өрсөлдөх болсон бөгөөд Радванская ганцаарчилсан ангилалд 594 ялалт байгуулж, 269 ялагдал хүлээн, 68,83 хувийн амжилтыг үзүүлж байсан түүхтэй.  Улмаар өөрийн карьертаа 22 тэмцээнд түрүүлж, 2012 оны Уимблидоны шигшээд шалгарч байжээ. 2012 оны 7 сард карьерийнхаа оргил амжилт болох дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж байсан юм. Тэрээр гэмтлээс болж  яах ч аргагүй их спортоо орхиж байгаагаа учирлажээ.  Агнешка Радванская 2016 онд гэмтэл авсанаас хойш түүний  амжилт аажмаар буурч сүүлдээ дэлхийн чансааны 75-т эрэмбэлэгдэх болжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх