etoim.mn
photos/7777.jpg

Сүхбаатар аймгийн төв номын сан болох МУСГЗ Г. Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн нийтийн номын сан, төв болон  хөдөөгийн номын санчдын хамтарсан  " Он цагийн хүрд" аялан тоглолт наран ургах зүгээсээ буюу Сүхбаатар сумаас эхлэж байна. Тэд Сүхбаатар нутгаас төрсөн зохиолч, яруу найрагчдаа сурталчлах, тэдний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх,  нутгийн зон олондоо оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор "ӨВӨГ ДЭЭДСЭЭС АВСНАА, ҮР ХОЙЧДОО УЛАМЖИЛЪЯ" төслийн хүрээнд ийнхүү сумдаар аялан тоглолт хийж байгаа юм байна.

 

Сүхбаатар аймгаас нэрт яруу найрагчид олон төрөн гарсан байдаг. Тодруулбал дорнын их яруу найрагч О. Дашбалбар, яруу найрагч , орчуулагч Д. Гомбожав, н.Маам, И. Батсүх , Г.Мэнд-Ооёо, Ай. Төмөр-Очир тэргүүтэй  олон арван зохиолчид бий. Эдгээр болон шинэ залуу яруу найрагчдыг сурталчлан таниулах , тэдний зохиол бүтээлээрнэг өдрийг амьсгалах оюунлаг үдшийг нутгийн зон олондоо бэлэглэж байгаа юм. Энэхүү номын аялан тоглолт 21 аймагтаа анхдагч юм. Тоглолтын тасалбарыг худалдаж авсан үнэ 100% тухайн сум орон нутгийнхаа номын санд шинэ номын баяжилт болон үлдэх юм бна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх