etoim.mn
photos/82834-e64aad0b64e9699c709a674c6b434ae8.jpg

Улаанбаатар хотын агаарын бохирдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь бидэнд  илтэд мэдрэгддэг. Амьсгалын замын архаг үрэвсэл болон  халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн нэг  агаарын бохирдол  болж байна. Мөн хүүхдийн өсөлт хөгжилтөд агаарын бохирдол сөргөөр нөлөөлж  байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтгүүд судалсан байна. Тиймээс агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах эн тэргүүний арга нь амны хаалт зүүж хэвших явдал юм. Тиймээс өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж хэвших нь зүйтэй. Ингээд амны хаалтыг хэрхэн зөв сонгох талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.

Амны хаалтыг сонгохдоо анхаарах зүйлс:

 

  • Энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Дахин ашигладаг амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгална.

 

  • Нүүрэнд таарсан, хамрын хэлбэрт тааруулах боломжтой, вакуум орчин бүрдүүлж шүүгдээгүй агаар оруулахгүй, агаарыг гадагшлуулах агаарын хавхлагатай.

 

  • Зааварт заасан цагийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх