Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/nexus2cee_russia-day-2015-5746568250523648-hp2x.jpg

ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газраас интернэтийн хориотой эх сурвалжийн жагсаалтыг гаргаж, Холбооны хэмжээнд систем болгосон билээ.  Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт хориглосон интернэтийн эх сурвалжаас хайлт хийсэн хайлтын оператор компаниудыг торгох эрх олгосон хууль эрх зүйн акт өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Оросын хайлтын Mail.Ru, "Спутник", "Яндекс" зэрэг операторууд системд холбогдоод байгаа юм.

Гэвч Google компани энэ системд холбогдохоос татгалзсан учраас хоёр талд зөрчил үүсэн Google компанид 500-700 мянган рублийн торгууль ногдуулна хэмээн ОХУ мэдэгдээд байсан юм.

Өнгөрсөн лхагва гарагт хоёр тал уулзан зөвшилцөлд хүрсэн талаар Оросын Хяналтын албаны орлогч дарга Вадим Субботин  Риа Новости агентлагт өгсөн ярилцлагандаа мэдэгджээ.

Тэрээр одоогоор  Google компанийн хувьд бидэнтэй шуд хамтарч ажиллахад бага зэрэг техникийн асуудал байгаа гэсэн. Тухайн асуудлаар бид ойрын үед хамтарч ажиллана, хамгийн гол нь манай хууль эрх зүйн зохицуулалтыг хүлээн авсан нь бидний хувьд хангалттай” хэмээн нэмж хэлжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: ria.ru

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх