Өнөөдөр БНСУ-ын 2000 онд төрсөн сурагчид коллежийн Scholastic Ability Test (CSAT) -ийг өгч байна.
Энэ жилийн CSAT шалгалтыг улс орон даяар нийт 1,190 байршил, 86 дүүрэгт авахаар болжээ. Энэ шалгалтыг ахлах сургуулийн гэрчилгээтэй хүн бүр өгч болох бөгөөд мөн өнжиж болдог давуу талтай юм. Энэ боломжийг ашиглан энэ жил TWICE-ын хорин настнууд шалгалт өгөхгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Харин урлагт хайртай ч боловсролоо бас чухалчилж үздэг хорин настай kпоп одод өөрсдийн сургуулиудад харьяалагдах байршлуудад очин шалгалтаа өгөхөөр болжээ. Мөн тэднийг шүтэн бишрэгчид нь сэтгэл зүйгээр дэмжихээр гадаа нь цугласан нь элсэлтийн шалгалт өгөхөөр ирсэн бусад сурагчдад багагүй хүндрэл учруулж байна гэж allkpop сайт мэдээлжээ.
Weki Meki хамтлагийн Чо Юү Жон буюу Луа, Мамоland хамтлагийн Ахин
IZ*ONE хамтлагийн Ким Чэе Вон
LOONA хамтлагийн Хи Жин, Хён Жин
Golden child хамтлагийн БуМин
DIA хамтлагийн Сомюе
Fave Girls хамтлагийн Пак Хэе Рин
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: allkpop.com