etoim.mn
photos/888.jpg

Архангай аймгийн Цэцэрлэг хот гэрэлт гудамжтай боллоо. Уг гудамжийг Архангай аймгийн  Засаг даргын тамгын газрын урд талын Барилгачдын цэцэрлэгийг Орон нутгийн хөгжлийн сангийн 140 сая төгрөгийн хөрөнгөөр "Гэрэлт гудамж" болгон тохижуулсан байна. Энэ ажлыг Орхон аймгийн "Цамц" ХХК тендерт шалгаран гүйцэтгэжээ.

Тус аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.19-д аймаг, сумдын төвийн гудамжны гэрэлтүүлгүүдийг цахилгаан зарцуулалт бага гэрэлтүүлгүүдээр шийдвэрлэнэ гэсний хүрээнд дээрх ажлыг хийсэн байна. Мөн Цэцэрлэг хот доторх төв гудамж дагуу нийт 180 ширхэг гоёлын гэрэлтүүлгийг байрлуулжээ. Энэ нь тус аймгийн иргэдэд өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэнэ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх