Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/түймэр.jpg

АНУ-ын Калифорни муж улсад гараад байгаа ойн түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 44-д хүрсэн байна. Үүнээс гадна олон тооны хүн сураггүй байгаа ажээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Вентура тойргийн Парадайз хотын орчмын хэд хэдэн газар гал түймэр гарсан байна. Тухайн бүс нутагт хүчтэй салхи дэгдсэний улмаас галын голомт тэлж, 370 мянга орчим га газрыг хамарчээ.

Лос-Анжелес хотын зах буюу Малибу эрэгт 200 мянга орчим оршин суугч байгаа бөгөөд тэднийг нүүлгэн шилжүүлэх тушаалыг албаны хүмүүс гаргаад байгаа ажээ.

Мөн өчигдрөөс салхины эрч нэмэгдсэний улмаас Вентура тойргоос гадна өөр газруудад гал гарч эхэлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх