etoim.mn
photos/093321_1_hbqr.jpg

Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы удирдагчдын дээд хэмжээний 33-р уулзалтаар арван гишүүн орны төр засгийн тэргүүн нар бүс нутгийнхаа хөгжлийн талаар хэлэлцжээ.  Өнгөрсөн мягмар гарагт АСЕАН-ы гишүүн орнуудын удирдагчид бүс нутгийн аюулгүй байдал болон худалдааны талаар өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцсэн байна.

Хэдийгээр хурал даргалагч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа хэдий ч “NHK” телевизэд ирсэн мэдээллээс үзэхэд, тэд Япон-АНУ тэргүүтэй Индо-Номхон далайн санаачилга болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцжээ. 

АСЕАН нь 1967 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Индонез, Тайланд, Сингапур, Филиппин, Бруней, Малайз, Вьетнам, Лаос, Камбож, Мьянмар зэрэг гишүүн улс оронтой юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: NHK

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх