etoim.mn
photos/5be98d78078f1.jpeg

Сүхбаатар аймгийн боловсрол соёл урлагийн газар /БСУГ/, Сүхбаатар Хаан банктай хамтран зохион байгуулдаг "Бидний авъяас-2018" урлагийн наадмыг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын дунд амжилттай зохион байгууллаа.

Урлагийн наадамд Баруун-Урт сумын нэгдүгээр БДС-ийн хамт олон тэргүүлсэн бол Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумдын сургууль удаах байрыг эзэллээ.

Анх боловсролын салбарын багш ажилчдын урлаг, спортын наадам гэж зохион байгуулдаг байсан тус арга хэмжээг хоёр жилийн өмнөөс урлаг, спортоор нь тус тусд нь ангилан, улмаар хоёр жилд нэг удаа энэхүү наадмыг зохион байгуулдаг болсон юм. Ингэснээр оролцогч байгууллагуудын ур чадвар, өрсөлдөөн илүү сайжирч, уралдаан тэмцээний цар хүрээ, үр дүн ч илүү болсон гэж зохион байгуулагчид онцоллоо. 

Урлагийн наадмын тэргүүн байрт шалгарсан нэгдүгээр БДС-ийн хувьд удирдлагаас эхлээд үйлчилгээний ажилчдаа хамруулсан нь онцлог байж, Монголын үндэсний урлаг,соёл, Дарьганга өв соёлыг харуулсан үзүүлбэрүүд, гүйцэтгэл болоод хувцаслалт, хамт олны хичээл зүтгэл нь ийнхүү шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Нийт 120 орчим багш, ажилчин оролцсон тоглолтын найруулагчаар Монгол Улсын УГЗ Л.Гомбосүрэн ажиллажээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх