etoim.mn
photos/20180609_p1c0lkl4in6b714av31f6kb1vbb1.jpg

Европын Холбооны дээд төлөөлөгч Федерика Могеринигийн албан ёсны төлөөлөгч Майя Коцьянчич өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсад болсон сонгуулийн дүнг Европын Холбоо /ЕХ/ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна гэж  мэдэгджээ.

ЕХ-оос сонгуулийн дүнг хэд хэдэн шалтгаанаар зэмлэн буруушаасан мэдэгдлийг БНДАУ болон БНЛАУ-ын эрх баригчид энэ сарын 10-нд тус тус хүлээн авсан байна. Тус сонгууль нь олон улсын эрх зүй, Минскийн хэлэлцээрийн үүргүүдийг зөрчин, Украины бүрэн эрхт байдал, хууль тогтоомжийг зөрчиж байна гэж ЕХ үзжээ.

Түүнчлэн нэмэлт хязгаарлалтын хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрүүдийг ЕХ-ны зөвлөл санал нэгтэйгээр гаргах болно гэж онцлон мэдэгдсэн байна. 

БНДАУ болон БНЛАУ-ын тэргүүний болон депутатуудын сонгууль энэ сарын 11-нд болсон юм. Сонгонгчдын ирц Донецкт 80,1 хувьтай байсан бол Луганскт 77 хувьтай байсан бөгөөд сонгуулийн дүнг тухайн улсуудын сонгуулын хороод хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж байсан билээ. 

Бэлтгэсэн:Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх