etoim.mn
photos/45557419_1192557947565112_6329727465732177920_o.jpg

Улсын драмын эрдмийн театрын 87 дахь үзвэрийн нээлтээ энэ сарын 15-ны өдөр Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” инээдмийн жүжгээр хийхээр болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр Улсын драмын эрдмийн театрын ерөнхий захирал, “Оддын өвчин” жүжгийн ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу:  “Энэ жилийн үзвэрийн нээлтээ бид  “Оддын өвчин” жүжгийг сонгож, нээлтээ хийхэд бэлэн боллоо. Энэ онд түүхэн үйл явдал олноор тохиож байна. Бид театрын ахмадууддаа хандсан бүтээлч ажлыг хийсээр байгаа” гэсэн юм.

“Оддын өвчин” жүжгийн ерөнхий найруулагчаар Ч.Түвшин, орчуулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, ерөнхий зураачаар С.Ариунболд ажилласан бол жүжгийн продюсерээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу ажиллажээ.

 “Оддын өвчин” жүжгийн тайз чимэглэл, хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэрээр уялдуулан урлан бүтээснээрээ урьд өмнө байгаагүй сценографийн урлагт шинийг эрэлхийлснээрээ тун өвөрмөц болсныг уран бүтээлчид онцолсон юм.

“Оддын өвчин” жүжигт АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компанийн ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигтай тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжгийн тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга, зараа сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгчид Титог тэсэн ядан хүлээж байгаагаар энэхүү жүжгийн үйл явдал эхэлнэ. Гэтэл Тито … үргэлжлэлийг та Улсын драмын театрын тайзнаа энэ сарын 15-аас эхлэн тавигдах “Оддын өвчин”-өөс үзээрэй.

ГОЛ ДҮРҮҮДЭД

- Макс–Э.Тодгэрэл

- Мэгги–Г.Номуун

- Сондерс-Ц.Жаргалсайхан

- Жулия-Ц.Баясгалан

- Тито – Г.Алтангэрэл

- Мария – Н.Баярмаа

- Диана – Б.Золжаргал

- Тахар – Б.Золжаргал нар сонгогдон ажиллаж байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх