etoim.mn
photos/a56fa86f-40e4-4ed1-8219-856f8c430f67.jpg

Узбекистаны нийслэл Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээн болж манай улс 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багаараа гуравдугаар байр эзэлжээ. 

Нийт 47 орны 199 эрэгтэй, 148 эмэгтэй жүдоч хүч үзсэн тус тэмцээний эхний өдөр 2014 оны Чельябинскийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар алтан медаль хүртсэн. Тэрбээр эхлээд Узбекистаны Достон Рузиевийг 2:11 минутад цэвэр ялсан бол хоёрын даваандаа Азийн наадмын хүрэл медальт Тайваний залуу од Ян Юү Вэйг вазари үнэлгээгээр буулгаж авсан юм. Улмаар хагас шигшээд Францын Лука Мхэйдзег нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан бол аваргын төлөө олимп, дэлхийн хүрэл медальт Узбекистаны Диёорбек Урозбоевийг 1:35 минутад цэвэр ялж Гран При ангилалаас 6 дахь алтан медалиа авч чансаагаа 5 байр ахиулан 15 дугаарт бичигдэж эхэлсэн бана. 

Мөн энэ тэмцээний хоёр дахь өдөр -63 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг хүч үзэж, жингийнхээ шилдгүүдийг дараалан ялж алтан медаль хүртсэн. Тэрбээр Германы Надья Базынскиг 1:05 минутад хоёр вазари үнэлгээ авч цэвэр, хэсгийн аваргын төлөө Австрийн Кэтрин Унтервурзахерийг 2:00 минутад “иппон” буулгасан. Улмаар хагас шигшээд Словений Андрея Лескиг вазаригаар ялсан бол аваргын төлөө Италийн Мария Центраччиог 1:24 минутад тохох мэрээр цэвэр ялж чансаагаа 800 оноогоор ахиулан 2937 оноотой болж, дэлхийд 11 дүгээрт эрэмблэгдэжээ. 

Харин жил гаруй хугацаанд завсарлан өнгөрсөн сараас дэвжээндээ эргэн ирсэн ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн Гран При ангилалаас хоёр дахь мөнгөн медалиа хүртсэн. Тэрбээр Испани, Монтенегро, Австри, Кыргызстаны бөхчүүдийг ялж, финалд шалгарсан ч Казахстаны Дидар Камзад ялагдаж үзүүрлэжээ.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

нэтээр мөнгө олцгооё

[202.131.225.150]

2018-11-13 15:59:59

Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 Линкээр ороод START NOW гэсэн товч дарж бөглөнө 1.Нэвтрэх нэр өгнө 2. 4-н оронтой нууц үг 3. email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4. Mongolia гэж бичнэ 5. Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элсүүлээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг