etoim.mn
photos/_104262126_050515460.jpg

Сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс эртний гэх тодотголтой олдворууд маш ихээр олдох бодсон. Архилогчид ихэнхдээ эд өлгийн зүйл болон занданшуулсан шарил олдог байсан бол энэ удаа ихээхэн өвөрмөц сонирхолтой бас хачирхалтай олдвор олжээ.

“BBC” суваг Архилогчид Египетийн нийслэл Каир хотоос холгүй орших Саккара бунхан дахь булшнуудаас 4000 гаруй жилийн өмнөх үед хамаарах муур болон цох хорхойн занданшуулсан шарилыг олж илрүүлсэн тухай дэлхий нийтэд  мэдээлжээ.

Эдгээр олдворуудын талаар Египетийн Эртний олдворын зөвлөлийн дарга Мостафа Вазири “Энэхүү  газарт өмнө нь эртний Египетийн нийслэл Мемфис хот 2000 жилийн турш оршин тогтнож байсан түүхтэй. Мөн эртний египетчүүд муур болон цох мэтийн зарим амьтдыг хойд насандаа ч онцгой байр суурь эзэлдэг хэмээн итгэдэг байжээ.

Тэдгээрээс цох нь шашны өндөр ач холбогдолтой бөгөөд түүгээр нарны бурханыг бэлгэддэг  байсан. Энэ мэт цохын занданшуулсан шарил маш ховор байдаг” хэмээн мэдэгдсэн байна. Эртний хүмүүс нас барагсдынхаа цогцосыг хэвээр хадгалан үлдээхийн тулд занданшуулдаг байсан бол амьтдыг шашны өргөл барьц болгон занданшуулдаг байжээ.

Археологичид дахин өөр нэгэн битүүмжилсэн хаалгыг илрүүлсэн бөгөөд түүнийг ирэх долоо хоногт нээхээр төлөвлөж байгаа юм. Мөн энэхүү судалгааны ажилд зориулан ажлын хүч нэмэгдүүлэхээр болжээ.

Маш ховорт тооцогдох эдгээр булшнуудтай адил цаашид өөр олон эртний олдвор олдоно хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа юм байна. 

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх