etoim.mn
photos/foood2.jpg

Үдэш орой бол гадна орчин төдийгүй дотоод бие эрхтнүүд ч суларч тайвшрах үе юм. Хүний бүх эрхтнүүдийн ажиллагаа буурч эхэлнэ. Гэтэл оройн хоол идэх болчихдог. Өдрийн яаруу сандруу ажил дунд тавтай хооллож чадаагүй, өлссөн хэвээр байгаа хүн гэртээ яаран орж, үндсэн хоол бэлэн болохыг хүлээх зуураа ямар нэг юм идэхээс аргагүй болдог. Дараа нь урт удаан оройн хоол эхэлж, эхлээд мах, загас, тахианы махтай шөл, майонезоор амталсан салат идэж, бас печень юмуу ямар нэгэн амттай зүйл идэж, цайгаар даруулна. Та тэгдэггүй гэж үү? Хэрэв та аятайхан биетэй болох, хүмүүст аятай харагдаж байхыг хүсдэг л бол ийм заншлаа мартах нь дээр. Хооллох арга хэлбэрээ өөр болгох хэрэгтэй. Орой хариад сайхан хооллоно гэж бодоод өдөр бараг хоол иддэггүй байж магад. Харин өнөөдрөөс эхлээд та өглөөний цай заавал уух ёстой шигээ өдрийн хоол заавал идэх хэрэгтэй.  Өдрийн хоол бол биендээ гол хүнс өгч байгаа хоёр хэлбэрийн нэг нь юм. Харин оройн хоол бол таны энерги, хүчийг өглөө болтол хэвийн хэмжээнд барьж байхад л тустай. Иймээс хэрэглэх хүнс өдрийн хоолноос ч илүү хязгаартай. «Өглөөний цайг өөрөө ид, өдрийн хоолыг зөвхөн анддаа хуваа, оройн хоолыг дайсандаа өг» гэдэг, олны дунд түгээмэл үг бол зүгээр ч нэг үүсээгүй юм. Гэхдээ оройн хоолноос огт татгалзаж болохгүй нь мэдээж. Татгалзлаа гээд та илүү хурдан турах нь юу л бол. Бас тэгээд янз бүрийн зовуурь үүсэх эрсдэл ихэсдэг. Оройн хоолноос бүрэн, байнга татгалзаж байгаа үед та цухалдуу болж, магадгүй нойрны хямрал үүсэж болно. Мөн бодисын солилцоог байнга хангалттай өндөр түвшинд барьж байх хэрэг гардаг. Иймээс хоёрхон удаа юм идэх нь энэ хэрэгцээг хангаж чадахгүй учир 5-6 цагийн үед юм идэхийг өөртөө зөвшөөрч бай. Бие бялдартаа сөрөг нөлөө үзүүлэлгүй юу идэж болох вэ гэдэг л чухал. Энд би сонголт хийх хэдэн хувилбар санал болгоё. Нэг удаагийн оройн хоолонд та зөвхөн аль нэгийг нь хэрэглэж болно: - Түүхий хүнсний ногоогоор хийсэн салат хамгийн түрүүнд орно. Өдрийн хоолонд хэрэглэдэг ургамлын тосноос өөр амтлагчуудтай байж болно. - Чанасан болон жигнэсэн хүнсний ногоо (шар буур-цаг, мөөг, төмснөөс бусад) - Цагаан будаа - Чанасан ба жигнэсэн төрөл бүрийн мах - Алим нэмээгүй иогурт, хар чавга, хан боргоцой - Хөх тарианы хатаасан талх, 50 гр-аас илүүгүй баялагтай, - Тосгүй болгосон тараг - Чанасан өндөг Хоол боловсруулах эрхтэн, системийн ажиллагааг хүндрүүлэхгүйн тулд оройн хоолонд төрөл бүрийн бутээгдхүүн хольж хэрэглэхээс зайлсхийгээрэй. Нэлээд хүмүүс «Миний ажлын өдөр 6 цагт дуусаж байхад би яаж оройн хоол 6 цагт идэж амжих юм бэ?» гэдэг. Энэ нь үнэн боловч, миний урьд нь дурдсан нөгөө зорилгоос няцах 1000 шалтгийн нэг л юм. Та юм уухаа, эсвэл ариун цэврийн өрөө рүү очихоо мартдаггүй биз дээ? Хаана ч байлаа гэсэн та өөрийнхөө бие бялдрын хэрэгцээг хангах үүрэгтэй. Одооноос эхлээд таны өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол бол унтаж амрахтай л адил чухал зүйлс болно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та энэ хэмнэлдээ дасаж, өөрөөр амьдарч чадахгүй болно. Юм идэх цаг боллоо гэдгийг таны ходоод өөрөө л танд сануулна. Өдрийн туршид өөрийн бие бялдраа хааяа сонсож байгаарай. “Хүн биеэ чагнавал улам өвддөг” гэх мэт үгс буруу бөгөөд биеэ гаргуунд нь хаясан хүн л чагнадаггүй юм. Тэгвэл та өдөржин өлсчихөөд орой нь 10 цагт баахан хиам идэж, түүндээ харамсан гэмших хэрэггүй болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх