Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/75423_145845.jpg

Өнгөрсөн даваа гарагт Туркийн Эгийн тэнгисийн эргээс хууль бус олон цагаачийг тээвэрлэн хөдөлсөн завь осолдсоны улмаас 10 цагаач иргэн сураггүй болсон талаар тус улсын Эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.

Өнөө өглөө Туркийн Измир мужийн Дикили дүүргийн эрэгт хоёр цагаач сэлж ирсэн бөгөөд тэдний хэлж байгаагаар цагаачдын сууж явсан завь нь осолдсон гэжээ. Тухайн үед маш их айж сандарсан учраас бусад хүмүүст чухам юу тохиолдсон талаар мэдэхгүй хэмээн албаны хүмүүст нэмж хэлсэн байна.  Туркийн арми  дээрх цагаач иргэдийг аврах ажиллагаанд зориулан гурван завь, нэг нисдэг тэргийг илгээжээ.

Осол болсон Эгийн тэнгис нь Туркаар дамжин Европыг зорих хүсэлтэй цагаачдын гол зам бөгөөд 2016 онд Турк болон Европын холбооны талууд хэлэлцээр байгуулсны дараа хууль бус цагаачдын урсгал ихээхэн буурсан боловч ийм төрлийн хэрэг гарсаар байгаа талаар засгийн газрын төлөөлөгчид хэвлэлийнхэнд мэдэгджээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж. bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх