etoim.mn
photos/christmas.jpg

Үлгэрийн юм шиг гайхалтай, хөгжилтэй, уйтгаргүй шинэ жилийг танд бэлэглэх 30 жагсаалт. 

1.Турах. Хэрвээ та илүүдэл жинтэй бол турах хэрэгтэй болжээ. Шинэ жилийн үдэшлэгт сайхан харагдахыг хүсэхгүй байна гэж үү? 

2.Өрөө өгөх. Он гарахаас өмнө өрөө төлөөрэй. Бүгдийг нь төлж барахгүй бол ядаж талыг нь төлөөрэй. 

3.Гадаад төрхөө өөрчлөх. Гадаад төрхөө өөрчилснөөр дотоод хүн  ч бас дагаж өөрчлөгддөг. Тиймээс шинэ жилээс өмнө үсээ өөрөөр засуулж, өөр өнгөөр будаж, шил зүүдэг бол шилээ солиорой.

4.Бэлэг худалдаж авах. Эртнээс дотны хүмүүсдээ өгөх бэлгээ бэлдээрэй. Тэгэхгүй бол 30н, 31н гээд худалдааны дэлгүүрүүдээс олигтой таалагдах зүйл олдохгүй л болов уу.

5.Бэлэгнүүдээ боох. Худалдаж авсан бэлэгнүүдээ шинэ жилийн уур амьсгал оруулаад тод өнгийн цаас, туузаар боож чимэглээрэй.

6.Гомдлоо тайлах. Ирж буй Шинэ онд хэн нэгэнд гомдсон сэтгэлтэйгээр угтаж болохгүй шүү. Таныг гомдоосон хүмүүсийг уучлаад, сургамж аваарай.

7.Шинэ жилийн амралтаа төлөвлө. 2014 оны анхны амралтаа эерэг сэтгэгдэлээр угтаж, одооноос шинэ жилийн амралтаа төлөвлө. Жишээ нь та гэр бүлийнхэнтэйгээ цан чаргаар гулгаж болно шүү дээ. 

8.Эрүүл мэнддээ анхаарал хандуулах. Аливаа өвчнөөс урьдчилан гэргийлэх, эсвэл эмчилгээ хийлгээрэй. Жишээ нь: ханиаднаас сэргийлж чацаргана уух, шүдээ эмчлүүлэх, цусны шинжилгээ өгөх, витамин уух.

9.Үдэшлэгт өмсөх даашинзаа олох. Эртнээс даашинзаа хайж эхлэхгүй бол үдэшлэгт өөртөө гомдох вий.

10.Хуучин эд зүйлдээ Баяртай гэж хэлээрэй. Өөрийн шүүгээнд хэзээ ч өмсөж байгаагүй ч бараг шинээрээ шахуу хувцаг байгаа бол түүнийгээ гэр оронгүй хүмүүс туслах байгууллагад явуулаарай. Хэрвээ цоорч, элгэдээд хуучирсан, эсвэл 5 10н жил өмссөн хувцас байгаа бол зоригтойгоор хогийн сав руу хий.

11.Сайн үл бүтээх. Баяраар та өөрөө сайхан сэтгэлт шидтэн болж болно шүү дээ. Найзуудаараа цугларан өнчин хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж, хүндээр өвдсөн хүмүүсд ихгүй хандив өгч болно, бас хажуу айлын настанд сүү дөхүүлж яагаад болохгүй гэж.

12.Өөр өөртөө талархлын жагсаалт бич. Энэ жил юу юу хийсэн, яг ямар зүйлсээр өөрөөрөө бахархаж байгаа бич. Даруухан царайлах хэрэггүй шүү. Өөр өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө урамшуулаарай.

13.Эцэг эхдээ анхаарал тавь. Ажил ажил гээд бид энэ чухал хүмүүсдээ анхаарал тавих нь багассан байдаг шүү дээ. Гэр бүлийн үдэшлэг зохиож, тэдэнтэй гадуур яваарай, яг л хүүхэд байхдаа яаж явдаг байсан түүнтэй адил.

14.Кино театрт шинэ жилтэй холбоотой кино үзэх. Бага дүү, хүүхэдтэйгээ хамт шинэ жилийн кино гарах үеэр үзээрэй. Тэд дуртай нь аргагүй үзнэ.

15.Буга, цасан ширхэгийн зурагтай цамц худалдаж авах. Шинэ жилийн уур амьсгалыг гайхалтай сэргээж өгнө.

16.Баяраа хаана тэмдэглэхээ тодорхойл. Залхуу хүргэмээр уйтгартай шинэ жилд орохгүйн тулд хаана яаж тэмдэглэхээ өөрөө шийдээрэй.

17.Гэрээ чимэглэх. Ганцаараа амьдардаг ч байсан хамаагүй гэрээ чимэглээрэй. Дуртай дуугаа сонсож байгаад найзууд, гэр бүлийхэнтэйгээ чимэглэвэл ч бүр кайфтай.

18.Шинэ жилийн жигнэмэг хийх. Өмнө нь та оролдож ч үзээгүй бол энэ ур чадварыг өөртөө эзэмшүүл. Youtube-ээс заалгаж ч болно.

19.Сүлд модоо чимэх. Хамгийн чухал бэлэг тэмдгийг мартаж болохгүй.

20.Сэтгэлийн үгээ хэлэх. Муудалцсан сайн найздаа өөрийгөө ойлгуулж чухал яриа өрнүүл. Эсвэл хэн нэгэнд хэлээгүй чухал зүйлсээ он гарахаас өмнө хэлж амжуулаарай.

21.Баярын ширээ бэлдэх. Шинэ жилээр үнэтэй ресторан хэсэх хэрэггүй гэж бодож байвал өөрийн гараа гаргаж шинэ жилийн ширээ засаарай.

22.Хумсаа будах. Байдаг л энгийн будалтаас татгалзаарай. Илүү тод өнгийн гялалзсан будалт хийгээрэй. 

23.Бүх ажлаа амжуулах. Ирэх шинэ жилдээ чимх ч бай ажил битгий үлдээ.  Амжихгүй байгаа ажлаа энэ ондоо бүгдийг нь амжуулаарай.

24.Найзуудтайгаа уулзах. Халуун шоколад хамтдаа уунгаа ирэх жилийн тухай ярилц. Мөн хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдээ дурсаж сэтгэлийн үгээ хэлээрэй.

25.Хот дотор өмнө нь очиж үзээгүй газраа очиж үзэх. Хэзээ ч очиж үзээгүй сонирхолтой газруудаар яваад үзээрэй. Жишээ нь тохилог шинэ кафе олох, сонирхолтой бараатай дэлгүүр орж үзэх.

26.Амлалтаа биелүүл. Хэн нэгэнд амлалт өгсөн бол амлалтандаа хүрээрэй.

27.Өөрийн гараар ямар нэгэн зүйл хийх. Жишээ нь баярын мэндчилгээ, ороолт нэхэх эсвэл баярын зүүлт.

28.Баярлалаа гэж хэлэх. Ойр дотны хүмүүсдээ миний хажууд байгаад баярлалаа гэж хэлээрэй. Сургамж өгсөн хүмүүсдээ  ч бас.

29.”Катокдох”. Та мөсөн дээр гулгаж чадахгүй гэж бодож байвал хамгийн хөгжилтэй найзуудыгаа цуглуулаад мөнсөн гулгуурын талбай руу очоорой. Тэд таныг хөгжилтэйгөөр дорхноо сургачихна.

30.Өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Шинэ жил өөрийгөө хайрлаж болохоор гайхалтай баяр. Өөрийгөө бусадтай харьцуулахаа больж цор ганц гэдгээ ойлгож өөрийгөө хүлээн зөвшөөр.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх