Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1541984368_tserenchimed.jpg

Бөхийн төрлүүдийн 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно. Тус тэмцээнд оролцолцох манай бөхчүүд өчигдөр Бухарестийг зорьжээ.

Манай улсаас  гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, ОУХМ Б.Батзориг, Б.Идэрсайхан нарын удирдлага дор ДАШТ-ий алт, мөнгөн медальт, МУГТ С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт З.Занабазар, Э.Тэмүүлэн, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцохоор болжээ.

“U-23”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдсан. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгө, 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа нар хүрэл медаль хүртэж байсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх