Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/105390370-1533917768582gettyimages-1014400024.530x298.jpeg

АНУ-ы эрх баригчид Калифорнид дэгдээд байгаа түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 23 болсон талаар мэдээлжээ. Хэдхэн цагийн өмнө 9 хүн энэхүү ал түймрийн улмаас нас барсан хэмээн аврах ангийнхан хэлж байсан бол аврагчид өөр 14 хүний цогцсыг олж илрүүлсэн байна.

Ойн түймэртэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорнийн Бьютт, Вентура болон Лос-Анжелестойргуудад онцгой байдал зарлажээ. Түүнчлэн тэрээр байгалийн гамшиг болон сэргээн засварлах ажилд зориулан холбооны нөөцөөс Калифорни муж улсад шаардлагатай хөрөнгө мөнгө олгохыг үүрэг болгосон байна. 

Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тогтоох боломжгүй байгаа ч энэ гал түймэр нь  Калифорнийн түүхэнд тохиолдож байгаа гурав дахь томоохон хэмжээний гал түймэр болоод байгаа юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: cnn.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх