Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1065128638.jpg

Сүүлийн үед Австри улсын тэтгэвэрт гарсан хурандаа ОХУ-ын тагнуул байсанбайж болзошгүй гэсэн мэдээлэл цахим ертөнцөд цацагдсанаар энэхүү тагнуулын хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Тиймээс Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен энэхүү дуулиан шуугиантай мэдээллийн талаар тайлбар хийжээ.

Тэрээр "Тус хэрэгтэй холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн өмнө нарийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн энэ асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Парис хотод болох чуулга уулзалтын үеэр хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Австрийн армийн тэтгэвэрт гарсан хурандаа Оросын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдан саатуулагдсан талаар өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. Түүнийг хорин жилийн турш Оросын тусгай албаныханд нууц мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа бөгөөд армийн ахмад офицер оргон зайлах магадлал өндөр учир түүнийгбаривчилсан хэмээн холбогдох албаны хүмүүс мэдээллэсэн юм.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Оросын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдсэн этгээд хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн талаар мэдээлжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: www.washingtonpost.com

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх