etoim.mn
photos/skynews-melbourne-stabbing_4481251.jpg

Австралийн Мельбурн хотод цагдаа нар руу хутгатай этгээд халдсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Гэмт этгээдийн машинд хийтэй баллон байсан бөгөөд цагдаа нарын үзэж байгаагаар тэрбээр машинд гал тавихыг завдаж байжээ. Викториа мужийн цагдаагийн дарга Грэм Эштоны мэдэгдсэнээр гэмт этгээд дэлбэрэлт үйлдэх зорилготой байсан хэдий ч үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй байна. Цагдаа нар гэмт этгээд рүү гал нээсэн бөгөөд тэрээр эмнэлэгт нас баржээ. 

Мөн Мельбурн хотод хутгаар зэвсэглэсэн этгээд цагдаа нар руу дайрсан тухай өнгөрсөн баасан гарагт мэдээлжээ. Энэ хэргийн улмаас 1 хүн амь үрэгдэж, 2 хүн бэртсэн байна. Австралийн цагдаа нар энэ хэргийг терроризм гэж үзэж байгаа бөгөөд  одоогоор хэргийн хариуцлагыг “Лалын улс” террорист бүлэглэл хүлээсэн байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: www.bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх