Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1541824849_sambo.jpg

Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Румын улсын нийслэл Бухарест хотод өчигдөр эхэлжээ. Гурван өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд 80 орны 750 гаруй тамирчид 27 жинд өрсөлдөж байна.   Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48кг, 60кг, 72кг, эрэгтэйчүүдийн 52кг, 68кг, 90кг, байлдааны самбо бөхийн 57кг, 74кг, 100кг жингийн барилдаан, тулаанууд явагдаж, есөн багц медалийн эзэд тодров. Манай тамирчдын хувьд тэмцээний эхний өдөр дөрвөн медаль хүртсэн байна. Тодруулбал,  

- Эмэгтэйчүүдийн 48кг жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл,

- Эрэгтэйчүүдийн 52кг жинд ОУХМ Ш.Эрдэнэбаатар хүрэл,

- Байлдааны Самбо бөхийн төрөлд 57кг жинд ОУХМ Н.Тогтохбаяр хүрэл,

- Байлдааны Самбо бөхийн төрөлд 74кг жинд ОУХМ Х.Амартүвшин хүрэл медаль тус тус хүртжээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 52кг, 64кг, 80кг, эрэгтэйчүүдийн 57кг, 74кг, 100кг, байлдааны самбо бөхийн 62кг, 82кг, +100кг жингийн барилдаанууд явагдах юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх