etoim.mn
photos/5be63fcd50878.jpeg

Өчигдөр Узбекистан улсын нийслэлд жүдо бөхийн “Ташкент-Гран при-2018” тэмцээн эхэлсэн. Энэхүү тэмцээнд МУГТ, дэлхийн аварга Г.Болдбаатар эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэн алтан медалийн эзэн болжээ. Энэ сарын 9-11-ний өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээнд 47 орны 352 жүдоч хүч үзнэ.  Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Узбеоистаны Д.Рузиев, дараагийн тойрогт Тайванийн Янг Юнь Вейг тус тус ялж хэсгээ тэргүүлсэн бол хүрэл медалийн төлөө Францын жүдоч Мхэдзе Лукаг ялж улмаар аваргын төлөө Узбекистаны жүдоч Урозбоев Диёорбекыг цэвэр ялж ийнхүү аваргын алтан медаль хүртлээ.

Харин түүний жинд Д.Амартүвшин барилдаж тавдугаар байр эзэллээ. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Б.Хорлоодой хоёр ялж долдугаар байрт шалгарсан байна.

Монгол Улсаас тус тэмцээнд  эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, 73 кг-ийн жинд С.Чинзориг, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой , Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 78 кг-д Ш.Сэржмядаг гэсэн 11 жүдоч хүч үзэхээр Ташкент хотод очоод байгаа юм. Тэмцээн үргэлжилж байна.

Таалагдахгүй байна

6
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.179.31.120]

2018-11-10 19:25:02

Ганцэцэг гэж ганц мэхгүй ОУХМ, Хорлоодой гэж хоолны сав мэтийг явуулж ард түмний мөнгийг мөн ч их үрэх юм даа

irgen

[66.181.177.214]

2018-11-10 13:15:06

bayar hurgey minii mongoliin negen baharhal