Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/гав.jpg

Хүмүүсийн дунд цагдаагийнхан ч гар хүрч чаддаггүй зартай мафийн бүлэглэл, хар тамхины наймаачдыг эрчүүд удирддаг гэсэн тогтсон бодолтой байдаг. Таньд л гэж хэлэхэд хэрэв та ийм бодолтой явдаг бол түр азнаарай. Таньд хүргэж байгаа энэхүү  мэдээлэл бол хамгийн аюултай, зартай эмэгтэй гэмт хэрэгтнүүдийн тухай юм. Тэднийг өнгөц харахад ердийн нэг ээж, гэрийн эзэгтэй, тэтгэвэртээ гарсан өндөр настан, будаг шунх болсон гоёмсог бүсгүй мэт харагдах боловч үнэн хэрэгтээ тэд таны төсөөлсөнөөс ч хэрцгий хүмүүс.

1. Клаудия Очоа Феликс

Инстаграмын од Клаудия Очоа Феликсийг өөрөөр “Зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнц дэх Ким Кардашьян” гэж нэрлэдэг. Тэрээр Мескикийн “Лос Ántrax” дээрэмчдийн бүлэглэлийг 2014 оноос удирдаж эхэлсэн аж. Өмнө нь түүний найз залуу Эль Чион тус бүлэглэлийг тэргүүлдэг байсан ч хүн амины хэргээр баривчлагдсанаас хойш Клаудия гэмт бүлэглэлийг тэргүүлэх болжээ. Дашрамд хэлэхэд, “Лос Ántrax” бүлэглэл харгис, хэрцгий аллагаар Мексикт цуутай гэнэ.

2.  Анна Гристина

Гурван жилийн өмнө дэлхийн алдартай хэвлэлүүдийн нүүрийг “Хатагтай” хочоороо алдаршсан Анна Гристина баривчлагдсан тухай мэдээ дүүргэж байв. Хүний наймаа, биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг томоохон гэмт бүлэглэлийн удирдагч эмэгтэй хүн байсан нь тухай үед шуугиан тарьж байсан юм. Гэвч шүүх хурлын үеэр Анна Гристина зөвхөн танилцуулах үйлчилгээ үзүүлдэг хэмээн мэлзэж 6 сарын хорих ял, 5 жилйн тэсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. Шотланд гаралтай тэрээр АНУ-д ногоон картаар амьдардаг бөгөөд дээрх хууль бус үйл ажиллагаанаас нийтдээ 10 гаруй сая ам.долларын ашиг олсон гэх мэдээлэл байдаг.

3. Рафаэлла Д’алтерио

Гэмт хэрэгтнүүдийн загалмайлсан эх гэгддэг Рафаэлла Д’алтерио өөрийн нөхөр Никола Пианесег нас барсны дараа Неаполийн мафийн бүлэглэлийн толгойлох болжээ. 2012 онд Италийн цагдаа нар тусгай ажиллагаа зохион байгуулж Рафаэлла Д’алтериог тус бүлэглэлийн 65 гишүүний хамт баривчилжээ. Түүнийг баривчлах үед биеэс нь 10 сая ам.доллар бэлнээр олдсон байдаг. Тус бүлэглэлийг сүүлийн 30 жилд гарсан 4000 орчим хүн амины хэрэгт буруутгасан бөгөөд толгойлогч Рафаэлла Д’алтериог хар тамхины наймаа, дээрэм, авлига, хууль бус зэвсэг зэрэг гэмт үйлдлээр нь ялласан байна.

4. Жуди Моран

Жуди Моран гэгч энэ эмэгтэй Австрали дахь хар тамхины наймаачдын хамгийн нөлөө бүхий бүлэглэл болох Моран овгийн тэргүүн юм. Тус бүлэглэл мансууруулах бодис галт зэвсэг худалдаалдаг аж. Түүний анхны нөхөр Лесли Коул 1982 онд буудалцааны үеэр амь үрэгджээ. Үүний дараа тэрээр мафийн толгойлогч Льюис Морантай гэрлэсэн ч мөн л нөхөр нь амь эрсэдсэнээр тус бүлэглэлийг тэргүүлэх болсон байна. Үүнээс гадна Жуди Моран хоёр ч хүүгээ алдсан бөгөөд 2009 онд түүнийг баривчилж 26 жилийн хорих ял оноожээ.

5. Сандра Авилла Бельтран

“Номхон далайн хатан хаан” хэмээн өөрийгөө өргөмжилсөн Сандра Авилла Бельтран Мексикийн хар тамхины картелийн тэргүүн юм. Хэргийн газар ямар ч нотлох баримт үлдээдэггүй, заль мэхтэй хэрэгтэн гэдгээрээ алдаршсан Сандра хоёр ч удаа гэрлэж байсан аж. Түүний хоёр нөхөр хоёулаа тэтгэвэртээ гарсан цагдаа байсан бөгөөд хожим хөлсний алуурчны гарт амиа алджээ. Сандраг 2007 онд баривчилж зохион байгуулалттай хүн амины хэрэг, хар тамхины наймаа зэрэг хэд хэдэн ял тулгаж, торны цаана суулгажээ. Гэвч тэрээр өөрийгөө амьдрахын эрхэнд хувцас худалдаалдаг жирийн нэг гэрийн эзэгтэй хэмээн мэдүүлж байжээ.

6.  Мария Личчарди

Мария Личчарди бол Неополийн хойд хэсгийг бүрэн хяналтандаа байлгадаг Личчард гэмт бүлэглэлийн загалмайлсан эх юм. Тус бүлэглэл Албанийн мафиас насанд хүрээгүй охидыг худалдан авч биеийг нь үнэлүүлдэг байжээ. Ингэхдээ охидод Италид ажилд оруулж өгнө хэмээн амлаж хил давуулсныхаа дараа бэлгийн мөлжлөгдөө ашиглах боол болгон хувиргадаг байсан нь тогтоогджээ. Мария Личчардиг 2001 онд баривчилжээ.

7.  Мария Леон

Мария Леон 13 хүүхэд төрүүлсэн ч гэмт хэрэгтэн байх замыг сонгожээ. Тэрээр захиалгат аллага, хүний наймаа, мансууруулах бодис зэрэг хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг байсан бөгөөд Мексикийн мафийн тусламжтайгаар Лос-Анжелест хүрээллээ тогтоожээ. Олон жилийн турш цагдаа нарын гараас мултарч чадсан нь ч үүнтэй холбоотой байсан аж. 2008 онд түүний хүү Дэнни цагдаа нартай буудалцах үеэр амь эрсэджээ. Энэ үеэр Мария Мексик рүү зугтаж чадсан ч хүүгийнхээ оршуулгад оролцохоор Лос-Анжелест эргэж ирэхэд нь баривчилсан байна.

 

Таалагдахгүй байна

4
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[91.79.210.45]

2018-11-11 13:06:42

Монголоос цолмон...

Зочин

[103.229.123.252]

2018-11-11 05:53:12