Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/awfo0xdjgf.jpg

Уншигч та бүхэнд амралтын өдөрт тань зориулан дэлхийн хамгийн алдартай 100 оддын жагсаалтанд зүй осоор багтдаг таван хүний тансаг харшийг танилцуулж байна.    

Леброн Жеймс  

Сагсан бөмбөгийн од Леброн Жеймс дэлхийн хамгийн алдартай 100 оддын жагсаалтын  16-д  бичигддэг байна.   Тэрбээр  жилд 17.5 сая ам.долларын цалин авдаг бөгөөд NBA-гийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын 13-т бичигддэг юм.  Жэймс  Флорида мужийн Майамид “Coconout Grove” буюу “Кокос ой” нэртэй тансаг харштай. Уг харшаа 2010 онд  “Miami Heat” клубт элсэж орсны дараагаар  9 сая ам.доллараар худалдаж авсан байна. Атлантын далайн эрэгт орших энэхүү харш нийт 1130 мкв талбайг эзэлдэг аж. Дотроо унтлагын зургаа, дарс хадгалдаг агуулах, кинотеатртай юм байна. Талбайн хойд талд том бассейн байрладаг аж.   

Леонардо Ди Каприо  

Өсвөр насандаа “Ромео Жульетта” киноны Ромеод тоглож, “Нисгэгч”, “Титаник” тэргүүтэй киногоороо дэлхий нийтэд танигдсан  жүжигчин Леонардо Ди Каприо дэлхийн хамгийн алдартай 100 оддын жагсаалтын  21-т  бичигддэг байна.  Түүний Калифорни мужийн Малибу дахь энэхүү тансаг харш нь 18.9 сая ам.долларын үнэтэй. Тэрбээр уг харшийг  өнгөрөгч оны 11 дүгээр сард 23 сая ам.доллараар худалдаанд оруулж байсан юм. Харин саяхнаас харшийнхаа үнийг бууруулж 18.9 сая ам.долларт худалдахаар болжээ. Ди Каприо Малибугаас гадна Холливууд болон Нью-Иорк хотын Манхэттен дүүрэгт хоёр орон сууц, эзэмшил газартай юм байна.

Кристиан  Роналду  

Алдарт хөлбөмбөгчин Кристиан  Роналдо дэлхийн хамгийн алдартай 100 оддын жагсаалтын  31-т бичигддэг байна. Түүний Испаний Мадрид хот дахь “La Finca” нэртэй энэхүү тансаг харш нь 7.1 сая ам.долларын үнэтэй. “Реал Мадрид” клубын супер од  Роналду хөлбөмбөгийн өөр багт орж магадгүй гэсэн шуугиан тарснаас хойш уг тансаг харшаа худалдахаар болжээ. Харшийн нийт 4000 мкв талбайг эзэлдэг байна. Дотроо  долоон унтлагын өрөөтэй бөгөөд гадна хоёр усан бассейн, цэцэрлэгт хүрээлэнтэй юм байна.

Эштон Катчер  

Дэлхийн хамгийн алдартай 100 оддын жагсаалтын  53-т  бичигддэг кино жүжигчин Эштон Катчерийн Лос-Анжелес хот дахь энэхүү тансаг харш нь 8.45  сая ам.долларын үнэтэй. Хамгийн сонирхолтой нь энэхүү харшийг Эштоноос өмнө дуучин Жастин Бибер худалдаж авахаар сонирхож байжээ. Өөрөөр хэлбэл уг харшийг худалдаж авахаар хоёр од үнэ хаялцснаар Эштон ялж  тансаг харшийн эзэн болсон байна. Тансаг харш нуурын эрэгт байдаг бөгөөд эзэндээ үлгэрийн ертөнцийг бэлэглэдэг гэнэ. 

Кэни Уэст

Аав болоод удаагүй байгаа Рэпер Кени Уэст дэлхийн хамгийн алдартай 100 оддын жагсаалтын  59-т  бичигддэг. Түүний Лос-Анжелес хот дахь гаднаа   нууцлагдмал юм шиг харагддаг энэхүү тансаг харш нь 33.15 сая ам.долларын үнэтэй. Тансаг харшийн  нийт эзлэх талбай нь  380 мкв.  Тэрээр саяхан нялх биетэй эхнэр Ким Кардашианд зориулж хотын захын хороололд 11 сая ам.долларын орон сууц худалдаж авчээ.  Канье Манхэттен дүүрэгт бас нэгэн орон сууцтай юм байна.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[139.5.218.224]

2018-11-10 18:00:06

Энэ бол 4 улиралгүй, дан халуун, дулаан улиралтай АНУ болон Испани дахь газруудад баригдсан нимгэн хана , хямд өртөгтэй байшингууд байна. Газар болон байшингийн талбай нь том болон байршил сайтай тул өндөр үнэтэй биз.

Зочин

[202.126.89.110]

2018-11-10 15:22:16

Та гэртээ интернетэд холбогдсон уу? Та өдөрт хамгийн багадаа 1 цаг зарцуулдаг уу? Хэрэв таны хариулт "Тийм" бол онлайн мөнгө олох хамгийн сайн газар юм! Өөрийн цагийг бүү холдуул Нүүр болон оффис дээр. Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.