Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15417424275be51f5b59581.jpg

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан улсад олимпын эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээнд оролцож байна.

Хэсэгтээ Сингапур, Филиппин тэргүүтэй Азийн  хүчтэй багуудтай таарсан манай шигшээ эхний тоглолтоо зохион байгуулагч Тажикстаны багтай хийж, 4:1-ээр ялагдал хүлээсэн.  Харин хоёр дахь тоглолтоо Сингапурын шигшээ багтай хийж 2:2-ын харьцаатай тэнцсэнээр анхны оноогоо аваад байсан юм.

Харин өчигдөр/11.08/ хэсгийн гурав дахь тоглолтоо Тайванийн шигшээ багтай хийж, 9:0-ийн харьцаатайгаар Монголын шигшээ багийн ялагдлаар өндөрлөсөн юм.

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд манай шигшээ баг Тайванийн багтай таарч тоглох учраас тус тоглолт эсрэг багаа судлах, таньж мэдсэн туршлага хуримтлуулсан үр өгөөжтэй тоглолт байлаа.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх