Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4 sariin surgaltiin zurag.jpg

Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 онд баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д ББСБ-ууд тусгай зөвшөөрлөө авсанаас хойш зургаан сарын дотор удирдлагуудыг нь мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байхаар заасан байдаг. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо /МББСБХ/-ноос Хороотой байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудын удирдлагуудын сургалтыг улирал тутам зохион байгуулж байна. Мэргэжлийн чадавхи, ур чадварыг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн агуулга бүхий уг сургалт ирэх долоо хоногт болно.

Хоёр өдөр үргэлжлэх энэ улирлын сургалтаар харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг хэрхэн мэдээлэх тухай, ББСБ-ын эрсдэлийн төрлүүд түүний удирдлага, олон улсын бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаар хичээлийг Хороо болон Холбооны мэргэшсэн багш нар заана. Мөн “Ганабелл” институтээс ББСБ-ын үйлчилгээний стандарт, харилцагчийн үйлчилгээний талаар, Монголын дотоод аудиторуудын институтээс ББСБ-ын засаглал ба үр дүнтэй дотоод хяналтын механизмыг бий болгох талаар тус тус заах юм. Түүнчлэн сургалтын хүрээнд ББСБ-уудын удирдлагууд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гүйцэтгэлтэй холбогдон гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга зам, арбитр гэж юу болох, арбитрыг үйл ажиллагаандаа ашиглах боломж, компанийн тухай хууль болон компанийн засаглалын кодекс, ТУЗ-ийн ажиллах дүрэм зэрэг өргөн сэдвийг хамруулан үзэх юм.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хорооноос 13 ББСБ шинээр тусгай зөвшөөрөл аваад байгаа бөгөөд сургалтад эдгээр байгууллагуудаас гадна шинээр ББСБ-уудын удирдлагад томилогдсон албан тушаалтнууд хамрагдана.

СЗХ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх